“British School of Ulaanbaatar”-аас зохион байгуулсан “Education fair 2025” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр “BSU”-ын захирал Mark Reed-ын онцлон хүргэсэн ярилцлагыг танилцуулж байна.
-Сайн байна уу? Та гадаадад сурах сонирхолтой сурагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Өнөөдрийн нийгэмд зөвхөн хичээлдээ сайн байх нь хангалтгүй болсон. Их сургуулиуд болон ажил олгогчид зөвхөн дүнгээр нь бус, нийгэмд оруулж буй хувь нэмрийг давхар харж үнэлдэг болсон. Тиймээс cурагчид зөвхөн сургууль доторх акедемик мэдлэгээс гадна сургуулиас гадуурх үйл ажиллагаанд ач холбогдол өгөх нь чухал.
Сайн дурын ажил, дадлага, бусад хөтөлбөрүүдэд оролцох нь сурагчдын боловсрол, ирээдүйн мэргэжлийн карьерт маш чухал. Одоо үед их сургуулиуд элсэгчдийг бүх талаас нь үнэлж, зөвхөн хичээл дээрх амжилтыг нь бус нийгэмд хэрхэн идэвхтэй оролцож байгаагаар өрсөлдүүлж байна. Жишээлбэл манай “Brish School of Ulaanbaatar”-аас өнгөрсөн 7 хоногт “TEDxYouth” арга хэмжээг зохион байгуулахад оролцсон сурагчид түүнийг туршлага болгон CV дээрээ бичих боломжтой. Учир нь ийм арга хэмжээ зохион байгуулахад их сургуулиуд болон ажил олгогчдын өндрөөр үнэлдэг чадварууд болох асуудал шийдвэрлэх чадвар, манлайлан удирдах зэрэг ур чадварууд сурагчдад сууж өгдөг.
Хичээл болон сургуулиас гадуурх үйл ажиллагааг хоёуланг нь тэнцвэртэй авч явах нь сурагчдын их сургуулийн өргөдөлд их хэрэг болоод зогсохгүй бодит амьдралд шаардлагатай ур чадваруудыг эзэмшихэд тусалдаг. Мэдээж багш нар сурагчдыг сургах, дэмжих чухал үүрэгтэй ч сурагчид өөрсдөө санаачилгатай байж, сургуулиас гадуурх боломжуудыг судлан өөрийгөө хөгжүүлэх нь ирээдүйн амжилтад нь түлхэц болно.
-Та Z generation үеийн давуу талын талаар та юу гэж бодож байна?
-Z үе бол технологийн эрин үед хамгийн их дасан зохицох чадвартай үе. Тэд мэдээлэлд хурдан хандаж, технологийг бүтээлч байдлаар ашиглах чадвартай. Гэвч энэ нь заримдаа анхаарал сарниулах, цахим орчинд хэт их цаг зарцуулах гэх мэт сул талуудыг дагуулдаг.
Боловсролын салбарын хувьд Z үеийнхэн хэрхэн суралцаж байгааг ойлгох нь маш чухал. Уламжлалт сургалтын арга барил энэ үеийнхэнд тохирохгүй. Харин орчин үеийн технологийг сургалтад ашиглах, илүү практикт суурилсан хичээлүүдийг зохион байгуулах нь тэдний сурах сонирхлыг нэмэгдүүлнэ. Тэдний суралцах арга барилд тохируулан боловсролын системээ шинэчилснээр бид Z үеийнхнийг илүү үр дүнтэй дэмжиж, ирээдүйд нь бэлдэх боломжтой юм. Учир нь өмнөх цаг үе үргэлж шинэчлэгддэг шүү дээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!