NBA нь дэлхийн хамгийн өндөр цалинг тамирчдадаа санал болгодог спортын нэг. Тоглолтын ур чадвар, биеийн чадавх зэргээс хамаарч жил бүр шилдэг тамирчид багтайгаа олон сая долларын гэрээ хийдэг. Харин 2024-25 оны улиралд NBA-ийн тамирчдын цалинг харгалзан үзэхэд шинэ үеийн залуу одод их багтжээ. Түүнээс ямар 10 тоглогч хамгийн өндөр цалинтай энэ улиралд тоглож буйтай танилцъя.
Stephen Curry (Golden State Warriors) – $55,761,216
Тэрээр NBA-д 2009 оноос хойш буюу 16 дахь жилдээ тоглож байна. Stephen Curry нь 4 удаагийн NBA-ийн аварга 2 удаагийн MVP,10 удаагийн Бүх Оддын тоглолтод сонгогдож байсан байна.
Joel Embiid (Philadelphia 76ers) – $51,415,938
Тэрээр шидэлт, хамгаалалт болон довтолгоонд тэнцвэртэй тоглодог чадварлаг тоглогч. NBA-д 2014 оноос хойш буюу 11 дэх жилдээ тоглож байна. Мөн 1 удаагийн MVP, 5 удаагийн Бүх Оддын тоглолтод сонгогдож байсан бөгөөд шилдэг төвийн тоглогчоор үнэлэгддэг.
Nikola Jokic (Denver Nuggets) – $51,415,938
Nikola Jokic нь төвийн тоглогчийн байрлалд тоглодог. Тэрээр 2 удаагийн MVP шагналыг хүртэж, 5 удаагийн Бүх Оддын тоглолтод оролцсон байна. Мөн төвийн тоглогчийн байрлалд тоглодог ч түүний дамжуулалтын чадвар их өндөр билээ.
Kevin Durant (Phoenix Suns) – $51,179,021
Kevin Durant нь бүх цаг үеийн хамгийн шилдэг довтлогчдын нэг юм. Түүний төгс хамгаалалт, довтолгооны хооронд шилжих хурд болон өндөр шидэлт зэрэг нь дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг.
Bradley Beal (Phoenix Suns) – $50,203,930
Энэхүү тоглогч нь 2012 оноос хойш тоглож байгаа бөгөөд 3 удаагийн Бүх Оддын тоглолтод сонгогдож байсан. Түүний хурд, талбайг сайн мэдэрч, харж тоглох чадвар нь маш сайн. Мөн шидэлтийн гүйцэтгэл ч өндөр, тогтвортой тоглогч билээ.
Devin Booker (Phoenix Suns) – $49,205,800
NBA-д 2015 оноос хойш тоглож буй Devin Booker нь 4 удаагийн Бүх Оддын тоглолтод оролцсон. Түүний довтолгооны чадвар багт нь томоохон үүрэг гүйцэтгэдэг.
Jaylen Brown (Boston Celtics) – $49,205,800
Jaylen Brown нь 2016 оноос хойш NBA-д тоглож байгаа ба төвийн тоглогчдын дунд шилдэг довтлогчийн нэг юм. Түүний ур чадвар нь довтолгоонд төвлөрсөн байдаг нь багийн хамгаалалт болон довтолгоонд ихээхэн хувь нэмэр оруулдаг.
Karl-Anthony Towns (New York Knicks) – $49,205,800
Karl-Anthony Towns нь төвийн тоглогчдын дунд шилдэг довтлогчийн нэг юм. NBA-д 2015 оноос хойш тоглож байгаа бөгөөд 3 удаагийн Бүх Оддын тоглолтод оролцож байсан байна.
Kawhi Leonard (Los Angeles Clippers) – $49,205,800
Kawhi Leonard нь 2 удаагийн NBA-ийн аварга, 2 удаагийн Файналын MVP шагналтай бөгөөд хамгаалалтаар тэргүүлэгч тоглогч. Тэрээр эсрэг багийн довтлогчдыг хэрхэн дарангуйлах чадвар, шидэлт болон хурдаараа өндөр чадвартай.
Paul George (Philadelphia 76ers) – $49,205,800
Paul George нь NBA-д 2010 оноос хойш тоглож, 8 удаагийн Бүх Оддын тоглолтод оролцож, 6 удаагийн Бүх NBA багт багтсан. Түүний тоглолтын чадвар нь хамгаалалт болон довтолгооны талбарт аль алинд нь хүчтэй нөлөө үзүүлдэг.
Эх сурвалж: ESPN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!