Hailey Bieber: "Эмэгтэйчүүд биеийн галбираасаа болж олон асуудалтай нүүр тулдаг"


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-06-29


Hailey Bieber Addison Rae-ийн “That Was Fun?” подкастад оролцож, олон нийтийн шүүмжлэл түүний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярьжээ. 


Тэрээр “Эмэгтэйчүүд биеийн галбираасаа болж олон асуудалтай нүүр тулдаг” гэсэн байна. Учир нь, сөрөг сэтгэгдэл бичигчид Hailey-гийн биеийн галбирыг шүүмжилж, доромжилдог нь цаг хугацаа өнгөрөх тусам түүний сэтгэцийн эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлжээ. 

Би одоо 19 настай жаахан хүүхэд биш. Мэдээж цаг хугацаа өнгөрөхийн хэрээр  миний биеийн галбир өөрчлөгдөж байгаа. Ялангуяа өнгөрсөн жилээс эхлээд огцом өөрчлөгдсөн.” – Hailey Bieber

Hailey Bieber хэд хэдэн удаа “жирэмсэн” гэх цуурхалд өртсөн бөгөөд хүмүүс түүнийг гаднаас нь хараад дүгнэж байгаа нь маш таагүй хэрэг гэдгийг ч онцолсон байна. Учир нь тэрээр “Миний бие махбодод юу болж байгааг хэн ч гаднаас нь хараад мэдэхгүй. Магадгүй миний сарын тэмдэг ирчихсэн байгаа бол яах вэ? Эсвэл би сарын тэмдгийн өмнөх эмгэгтэй нүүр тулж яваа бол яах вэ?” хэмээн шүүмжлэгчдэд хариу барив. 

Тэрээр сөрөг сэтгэгдэл унших нь биеийн галбирт ч муугаар нөлөөлдөг гэжээ. Ийнхүү “Би сөрөг сэтгэгдэл уншихгүй байхыг хичээдэг. Гэхдээ цахим сүлжээнд хүмүүсээс үзэн ядалтын сэтгэгдэл авахгүй, сөрөг нийтлэл бичүүлэхгүй байна гэдэг бараг л боломжгүй зүйл. Энэ бүхэн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сэтгэцийн эрүүл мэндэд минь сөргөөр нөлөөлж байна” гэв. 

Түүнчлэн, Hailey Bieber өнгөрсөн хугацаанд цахим ертөнцөөс завсарлага авч сэтгэцийн эрүүл мэндээ дэмжиж байсан тухайгаа дурджээ. Тэрээр “Бид бусдын амьдралыг шүүхийн оронд хайртай хүмүүсээ илүү их хайрлаж, тэдэндээ урам зориг өгөх хэрэгтэй байна” гэв.

Эх сурвалж: Teen Vogue

 

#Энтертайнмент #Hailey Bieber