"Экологийн боловсролыг багаас нь" сургалтыг зохион байгуулна


Т.Онон | YOLO.MN
2025-03-18

Олон улсын ойн өдрийн хүрээнд зохион байгуулагдах Нийслэлийн алслагдсан дүүргийн ахлах, дунд ангийн сурагчдад байгаль орчны мэдлэг олгох танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтад хамрагдахыг урьж байна. 

ХАМРАХ ХҮРЭЭ:
8-аас 12 дугаар ангийн 400 сурагчийг Нийслэлийн алслагдсан дүүргээс Цахим бүртгэлээр 100 сурагч хамруулна.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАЗАР:
2025 оны гуравдугаар сарын 19-21-ний өдрүүдэд МУИС-Экологийн боловсролын төвд 10:00 цагт эхэлнэ.

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
2025.03.17-03.20-ны өдрийг хүртэл МУИС Экологийн боловсролын төвийн 99162254 утсаар холбогдон бүртгүүлнэ үү. Эхэнд бүртгүүлсэн 100 сурагчийг үнэ төлбөргүй, 03 дугаар сарын 21-ний өдрийн сургалтад хамруулна.

#ойн өдөр