Америкийн сансар судлалын НАСА агентлаг 2024 онд саран дээр хүн дахин буулгах төлөвлөгөөнийхөө хүрээнд саран дээр ашиглагдах жорлонгийн дизайн боловсруулах уралдаан зарлаад байсан билээ. Тэгвэл уг уралдааны өсвөр насны ангилалд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 900 орчим бүтээл цугларснаас тэргүүн байрын шагналыг нь Малайз улсаас оролцсон 9 настай хүү авсан байна.
Олон улсын сансрын станцад сорох технологи бүхий том оврын жорлонг ашигладаг билээ. Харин НАСА-гийн зүгээс энэхүү уралдааныг зарлахдаа илүү авсаархан, орчин үеийн төхөөрөмжийн загвар ирүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд уг тэмцээний өсвөр насны ангилалд дэлхийн 85 орны 897 хүүхэд бүтээлээ ирүүлснээс Малайз улсын иргэн, 9 настай Zyson Kang Zy Shun хүүгийн “Сансрын нисгэгчийн хувцсан дахь жорлон” бүтээл тэргүүн байр эзэлжээ.
Уг бүтээл сансрын нисгэгчийн хувцсанд багтахуйц хэмжээний авсаархан гэдгээс гадна ямар нэгэн цахилгаан, эрчим хүч шаардагдахгүйгээр механик аргаар ажилладаг гэдгээрээ онцлогтой. Тэрээр уг бүтээлдээ механик кинетикийн арга буюу биеэс гарах шингэн ялгадсыг вакум сорох хүчээр зайлуулах аргыг ашигласан гэжээ. Өөрөөр хэлбэл сансрын нисгэгч хөлөө хөдөлгөхөд биеэс нь гадагшилж буй шингэн гутланд нь байршуулсан сав руу урсан орох аж. Энэхүү бүтээлийг ашиглахад эрчим хүч огт шаардагдахгүй учраас сансарт ашиглахад ямар нэгэн эвдрэл гэмтэл гарахгүй гэнэ.
Эх сурвалж: South China Morning Post
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх