Португалд болох BLAST-ын тэмцээнд "The MongolZ", "The Huns Esports" багууд оролцоно


А.Эрхэмбаяр | YOLO.MN
ӨЧИГДӨР

CS2 $400,000 (1.38 тэрбум төгрөг) шагналын сантай "BLAST Open Spring 2025" тэмцээнд Монголын хоёр баг оролцоно.

BLAST-аас зохиож буй CS2-ын $400,000 (1.38 тэрбум төгрөг) шагналын сантай "BLAST Open Spring 2025" тэмцээн энэ сарын 19-д эхэлнэ.

Дэлхийн шилдэг 16 баг оролцох тэмцээнд Монголын "The MongolZ" дэлхийн чансаагаар шууд уригдсан бол Азийн сонгон шалгаруулалтаас Монголын "The Huns Esports" баг эрхээ авсан юм. /ATOX баг оролцох боломжгүй болсноор дэд байр эзэлсэн Huns оролцохоор болсон/

The Huns Esports тэмцээний А хэсэгт багтсан ба эхний тоглолтоо дэлхийн чансааг тэргүүлэгч Оросын "Team Spirit" багтай 19-ний 19:00 цагаас хийнэ.

Хэдхэн хоногийн өмнө "ESL Pro League S21" тэмцээний хагас шигшээд тоглосон The MongolZ B хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Хойд Америкийн "M80" багтай 21-ий 00:00 цагаас хийнэ.

Финалаас бусад бүх тоглолт Bo3 журмаар болох ба хэсэг тус бүрээс гурван баг шигшээ шатанд шалгарна.

#CS2