Zendaya: Challengers кино гарснаас хойш шинэ хандлага мэдрэгдсэн


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-10-10

Zendaya энэ жилийн дөрөвдүгээр сард “Challengers” киноны гол дүр болон найруулагчийн үүргийг гүйцэтгэн киногоо олны хүртээл болгосон билээ. Тус кино цацагдаад 6 сар өнгөрчээ. Тэгвэл  2025 оны Оскарын улирлыг эхлүүлэх “The Awardist podcast”-ын шинэ дугаарт оролцохдоо Challengers киноны талаар ярилцсан хэсгүүдийг түүвэрлэн хүргэе. 

- Ta Challengers кинонд бүтээсэн  дүр болох Ташигийн дүрийг санаж байна уу?
Тэгэлгүй яахав. Би зөвхөн Таши ч гэлтгүй өмнөх бүтээсэн дүр болгоноо санадаг. Ямар нэг шалтгаанаар би тэдэнтэй гүн гүнзгий холбоотой юм шиг санагддаг. Миний бодлоор хувь хүний хувьд тэс өөр ч гэлээ дүр болгоны “Би хэн бэ?” гэх сэтгэл хөдлөлийн мэдрэмжээр хоорондоо үргэлж холбогддог санагддаг. Таши гэх дүрийн хувьд би бол тамирчин гэх мэдрэмжийг бүрэн мэдрэх маш чухал байсан. Тамирчин хүний хувьд таны бие цагтай бөгөөд ноцтой гэмтэл нь хамгийн хайртай спортоос салгаж чаддаг нь хэцүү байсан. Би зураг авалтын үеэр Лука, Денис хоёрын тоглолтыг үзэхийг байнга найруулагчаасаа асуун үздэг байсан. Үнэхээр сэтгэл хөдөлгөм шүү. Зураг авалтын багийнхантайгаа бяцхан гэр бүл мэт холбогдож, тухтай орчинг мэдрүүлсэн учраас Ташигийн дүрдээ үнэхээр их хайртай.

- Dune киноны зурагт хуудас  цацагдахад хүмүүс Zendaya-г өөр кинонд Таши гэх дүрээр харна гэдэгт эргэлзээтэй хандаж байсан. Та анх удаа энэ киног удирдаад зогсохгүй дүр бүтээсний хувьд тодорхой хэмжээний дарамт мэдэрсэн байх. Одоо нээлтээ хийснээс 6 сарын дараа ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Мэдээжийн хэрэг стресстэй байсан. Гэхдээ анхнаасаа хүмүүсийн очиж үзэхийг хүссэн киног бүтээхийг хүссэн учраас харин ч дуртай ажлаа хийсэн. Анх тэдэнд таалагдах эсвэл үгүй нь миний мөрөн дээрх ачаа гэдэг талаасаа нэлээд сандарч байсан. Гэхдээ хүмүүсийн жижиг өнцөг бүрийг нарийн олж харж хандсанд их сэтгэл хангалуун байгаа. Яагаад энэ хэсэгт ийм үйлдэл, үгийг хэрэглэсэн, хувцас, кинон өнгө гээд бүгдэд нарийн анзаарч үзэж буй хандлага их урамшуулж чадсан. Найруулагчийн үүрэг нэлээд чанга санагдсан ч гэлээ миний хүссэн зүйл нь тэр байсан шүү дээ.

- Киноны гол дүрд тоглосон Mike Faist, Josh O’Conner нартай хамтран ажилах ямар байсан бэ?
Хоёулаа их хөөрхөн хүмүүс. Тэд зүгээр л хамгийн сайхан залуус. Зураг авалтын үеэр дотно хэсгүүд байх нь анхнаасаа ойлгомжтой байсан. Үнэндээ энэ хоёр залууг өмнө жилээс энэ кинонд дүр бүтээж буйгаар төсөөлөхөд яг л тохирсон мэт санагдаж байсан юм. Киноны теннисний хэсгийн бэлтгэл, бэлтгэл ч гэлээ хамтдаа цагийг сайхан өнгөрөөж байсан мэт санагдсан. Тэр их бэлтгэл дунд бие биенээ таньж, хөгжилтэй цаг мөчүүд сайхан байсан. Хамтран ажиллах үнэхээр хөгжилтэй байсан. Магадгүй тэр 2 одоо энд байсан бол “Намайг магтахаа боль” гэж хэлэх байсан байх...

- Таны хүссэн киноны хамтрал байж чадсан болов уу?
Зуун хувь тийм гэж хэлмээр байна. Бид гурав бүгдээрээ өөр өөр зан араншинтай хүмүүс. Mike бүр бүх анхаарлаа хандуулж, бүхнээ зориулдаг байсан. Киноны хэсгийн зураг авалт явагдах бүрт “Хөөх” гэж  уулга алдмаар санагдуулдаг байсан шүү. Ийм мэдрэмжийг өгдөг жүжигчидтэй хамтрах нь хөл дээрээ тогтож, илүү сайн зам руу хөтлөх боломжийг өгдөг гэж би боддог.

- Анхны киноны зохиол дээр үнсэлтийн хэсэг байгаагүй гэсэн шүү дээ. Дараа нь ийм хэсэг  киноны хэсэгт нэмэгдсэнд та яаж хүлээж авсан бэ?
Жаахан гэнэтийн зүйл байсан ч трейллэрээс хүмүүс таамаглаж байсан байх. Энэ хэсэг бидний кино зураг авалтын үеэр их ярьцгаасан сэдэв.(инээх) Хүмүүс энэ хэсгийн талаар их асууж байгаад баяртай байна. Гэхдээ тэр хэсгийг хийхийг тулд нүүрэн дээр чинь камер, камерын хүн гээд олон хүн ажиллана шүү дээ.(инээх)

- Хүмүүс Ташиг үүнтэй энэ төрлийн киноны соёлд их нөлөө үзүүлж байгаа гэж үзэж байгаа. Таны хувьд “Euphoria  болон “Dune кинонд тоглосны хувьд харьцуулахад хэр өөр байсан бэ?
Энэ кино гарснаас хойш хүмүүсийн хандлага шинэ мэдрэгдсэн шүү. Гадуур явахад “Бурхан минь, би Challengers-ийг харлаа” эсвэл “Хэн яг тэмцээнд түрүүлсэн юм бэ?” гэх зэрэг асууцгааж байсан. Гэхдээ надад тэдэнд хэн ялсан тухай хариулт байхгүй. Эдгээр бүх дүрийн хувьд надад манай хамт олонд оруулсан хувь нэмрийг би үнэллэж байна.

- Энэ дүрээрээ олны талархлыг хүртсэн түгээмэл магтаалуудаасаа хүргэвэл?
Тэгэлгүй яахав. Хэд хэдэн мэргэжлийн теннисчид “Теннисийг сонирхолтойгоор гаргаж үзүүлсэнд баярлалаа, илүү үзэсгэлэнтэй болгосонд баярлалаа” гэх магтаалыг хэлсэнд их талархсан. Мөн олон хүмүүс теннисээр хичээллэж эхлэх гэж буй талаараа хуваалцсан нь үнэхээр сайхан санагдаж байгаа шүү.

- Та өмнө нь киноны арын аяанд ашиглагдсан Trent Reznor, Atticus Ross нарын аяыг өөр газар сонсож байсан уу
Мэдээж, сонсолгүй яахав.

- Тэгвэл тэр ая кинонд ашиглагдсаны дараа дахин сонсох хүсэл хэр их байна даа?
Эрч хүчээр дүүрэн мэдрэгдэх нь хэвээрээ л байгаа. Энэ аяыг Лука зураг авалтын үеэр сонгосон юм. Зураг авалтын үеэр тэр энэ аяыг аялж их тоглоом хийдэг байсан учраас энэ ая заавал киноны арын ая болж ашиглагдана гэсэн шиг л олны саналаар кинонд орсон гэх үү дээ. Энэ ая суудлынхаа ирмэг дээр суумаар санагдуулдаг.

- Та 3-р сард Euphoria киноны 3-р улирлын зураг авалтаа эхлүүлнэ гэсэн. Дахин Rue болохдоо бэлэн үү?
Шинэ санагдаж байгаа. Учир нь удаан хугацаанд уг дүрээрээ зураг авалт оролцоогүй учраас хуучин дүр гэхээсээ илүү шинэ зүйл рүү үсрэх гэж байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ зураг авалт эхлэхээс өмнө хийх ёстой ажлууд байгаа. 

Эх сурвалж: The Awardist podcast

#Zendaya