#Сагсанбөмбөг дөрөвдүгээр сарын 11-13-д Улаанбаатар хотод Монголын эмэгтэй шигшээ баг Хонконг, Тайваньтай тоглоно.
FIBA-аас зохион байгуулдаг эмэгтэй сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах B зэрэглэлийн тэмцээн долоодугаар сарын 13-20-д Хятад улсад болно.
Тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд Монгол Улсад болох бөгөөд Монгол, Тайвань, Хонконгийн шигшээ багууд оролцох аж.
Урьдчилсан шатны тоглолтуудын хуваарь:
Үүнтэй холбоотой Монголын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлаад байгаа юм.
2023 оны B зэрэглэлийн Азийн аваргад Монголын шигшээ баг оролцож хэсэгтээ Малайз, Иран, Индонезод хожигдон, Шри Ланкаг хожсоноор 7-р байр эзэлж байв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!