Үндэсний Дээд Лигийн 2024-2025 улирлын шилдгүүд энэ долоо хоногт тодорлоо. Улирлын шилдгүүдээс олны анхаарлыг хамгийн их татсан шагнал нь улирлын MVP (Хамгийн үнэ цэнтэй тоглогч) байв.
Тодруулбал, улирлын MVP шагналыг Хасын Хүлэгүүд багийн төвийн тоглогч А.Азбаяр авсныг цөөнгүй үзэгчид буруутгаж байсан юм. Улмаар Үндэсний Дээд лигээс тайлбар мэдээллийг гаргажээ.
Тайлбарт MVP шагналыг "Үндэсний дээд лигийн хамгийн өндөр амжилттай багийн статистик үзүүлэлтээр тэргүүлж буй тоглогчид олгодог. Үндэсний дээд лигийн 2024-25 улирлыг 19 хожил 8 хожигдол гэсэн амжилтаараа тэргүүлсэн багийн (Хасын Хүлэгүүд) А.Азбаяр нь 11.5 оноо, 6.6 самбар, 1 оновчтой дамжуулалт, 1.3 блок шот дундажлан багаа тэргүүлсэн учир MVP шагналыг олгосон юм" хэмээв. /Үндэсний Дээд Лигийн дэлгэрэнгүй тайлбарыг ЭНД дарж үзнэ үү/
Хувь тоглогчийн амжилтаар нь харвал 2024-2025 оны улиралд "BCH Knight" багийн тоглогч О.Эрдэнэцогт 19 оноо, 5.9 самбар, 2.9 оновчтой дамжуулалт, 1.4 бөмбөг таслалт, 47% шидэлтийн хувь дундажлан лигийн тоглогчдыг тэргүүлсэн юм.
Дэлхийн хамгийн алдартай сагсан бөмбөгийн лиг болох NBA-ын улирлын шилдэг тоглогчийг АНУ, Канадын спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг бөгөөд 1980 оноос өмнө тоглогчдын саналаар тодруулдаг байв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!