Post Malone: Би аав болох гэж буйдаа хязгааргүй их баяртай байна


Сондор | YOLO.MN
2022-05-04

Америкийн дуучин, реппер Post Malone  болон түүний найз охин анхны хүүхдээ хүлээж байгаа талаарх мэдээллийг түүний бие төлөөлөгч үгүйсгэсэнгүй.

Чадварлаг уран бүтээлч залуу амьдралынхаа дараагийн бүлэгт сэтгэл догдолж байгаагаа хэлжээ.

26 настай реппер өчигдөр буюу мягмар гарагт TMZ-д өгсөн яриандаа "Миний амьдралын дараагийн бүлэг эхлэх гэж буйд би хязгааргүй их баяртай байна. Надад гуниглах шалтгаан байхгүй болж, энэ хорвоогийн хамгийн их аз жаргалтай хүн болсон мэт санагдаж байна. Өөрийн биедээ, гэр бүл, найз нөхдөдөө анхаарал халамж тавьж, өдөр бүр чадах чинээгээрээ хайр түгээх цаг нь иржээ" гэжээ.

Түүний төлөөлөгчид Post Malone-н олон жил уулзаж буй найз бүсгүй чухам хэн болохыг хэлээгүй байна.

Дуучин Post Malone гурван жилийн өмнө Лос Анжелес хотоос Юта руу аавынх руугаа нүүсэн бөгөөд түүний аав Рич Пост саяхан Биллбоард сэтгүүлд өгсөн яриандаа “Эцэг хүний хувьд сэтгэл тэнийж, тайвширлаа" гэжээ.

"Rockstar", "Psycho", "Sunflower" зэрэг хит дуунуудын эзэн энэ оны эхээр "12 каратын шүдний өвчин" /Twelve Carat Toothache/ нэртэй дөрөв дэх цомгоо ирэх зургадугаар сард гаргах юм.

Түүний анхны хүүхэд хэзээ төрөх нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: Today

#Дуу хөгжим #Энтертайнмент