Хараа, сонсголын бэрхшээлтэй оюутнуудад туслах сайн дурынхныг бүртгэж байна


Т.Онон | YOLO.MN
2025-03-06

Их, дээд сургуулийн оюутан танд сайн дурын ажлын шинэ сонголт нээгдлээ. Их дээд сургуульд суралцаж буй хараа, сонсголын бэрхшээлтэй оюутнуудад "Тэмдэглэл хөтлөгч"-ийн үйлчилгээ үзүүлэх "Сайн дурын оюутан"-ыг бүртгэж байна.

Тэмдэглэл хөтлөгчөөр ажилласнаар:

  • Хувь хүний хөгжлийн сургалт
  • Ялгаатай хэрэгцээний талаар ойлголт, мэдлэг
  • Сайн дурын ажлын батламжтай болох боломжтой.

Та 2025 оны гуравдугаар сарын 30-наас өмнө амжиж бүртгүүлээрэй.
Холбоо барих утас: 77140069-2

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газрын Тэгш хамруулах боловсролын хэлтэс

#сайн дурын ажил