Blue Origin компанийн "New Shepherd" хөлгийн энэ удаагийн нислэгт тэрбумтан Безосын эхнэр болон дуучин Кэти Пэрри тэргүүтэй бүсгүйчүүд багтжээ.
Тодруулбал Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос Blue Origin хэмээх сансрын компанийг байгуулж 2021 оноос эхлэн "New Shepherd" хөлгөөр сансрын аялал хийдэг болсон.
Тэрбээр энэ удаад өөрийн сүйт бүсгүй Лорен Санчес, поп од Кэти Пэрри, CBS телевизийн хөтлөгч Гэйл Кинг, НАСА-ийн пуужингийн инженер асан Айша Боуи, хүний эрхийн зүтгэлтэн Аманда Нгуэн, продюсер Кэриан Флинн нарыг багтаасан аж.
Сансарт хөөрөх тов тодорхой болоогүй ч энэ хавар үйлдэхээр төлөвлөж байгаа гэв.
Энэ нь 1963 онд Зөвлөлтийн үеийн сансрын нисгэгч Валентина Терешкова ганцаарчилсан нислэг хийснээс хойш бүхэлдээ эмэгтэйчүүдээс бүрдсэн анхны сансрын нислэг болж байгаа юм байна.
Өнгөрсөн хугацаанд "New Shepherd" сансрын хөлөг 10 удаагийн нислэгээр 52 хүнийг сансарт хөөргөсөн. Нислэг 11 минут орчим үргэлжилдэг ба бүрэн автомат удирдлагатай тул нисгэгч шаардлагагүй аж.
Зорчигчдыг олон улсын стандартаар сансрын хил гэгддэг Карманы шугам буюу дэлхийн гадаргаас 100 км-ийн өндөрт хүргээд буцаадаг юм байна.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!