Adobe компани iPhone-д зориулсан Photoshop программ худалдаанд гаргалаа


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2025-02-28

Adobe компани IPhone-д зориулсан Photoshop программаа худалдаанд гаргалаа. Энэ нь салбартаа тэргүүлэгч тус компанийн ухаалаг гар утсанд зориулан гаргасан программ хангамжийн анхны хувилбар юм.

Гар утсанд зориулсан хувилбарыг Apple-ийн iPad-д мөн хэрэглэж болох бөгөөд энэ оны сүүлээр android үйлдлийн системд зориулсан хувилбарыг гаргахаар төлөвлөж байгааг мэдээллээ.

Photoshop-ийн үндсэн функцүүдээс дийлэнхийг нь үнэгүй хувилбараар нь ашиглах боломжтой. Үүнд зураг засварлах хиймэл оюуны функц багтсан. Харин нэмэлтээр 7.99 ам.долларын төлбөр төлөөд илүү боловсронгуй функцүүд ашиглах боломжтой юм байна.

Сан Хосе хотод төвтэй Adobe компани суурин компьютерт зориулсан Photoshop программаараа удаан хугацаанд тэргүүлэгч байсаар ирсэн. Гэсэн ч гар утасны платформд тэргүүлэх байр суурь олох тал дээр төдийлөн амжилт олж чадаагүй байгаа.

Ухаалаг гар утас дээр зураг засварладаг аппликейшнүүдийн өрсөлдөөн ширүүссэн. Adobe гар утсанд зориулсан Photoshop-ийг худалдаанд гаргаснаас хойш АНУ-д татагдсан тоогоороо зургаадугаарт жагсаж байна.

#iPhone