БНСУ-ын ерөнхийлөгчийн хувь заяаг шийдэх сүүлийн сонсгол эхэллээ


А.Номин | YOLO.MN
2025-02-25

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль цэргийн дэглэм тогтоосонтой холбоотой хэргийн шүүх хурлын сүүлийн сонсгол өнөөдөр эхэллээ.

Сонсголд ерөнхийлөгч Юн өөрийн сүүлийн мэдүүлгийг өгөх ёстой. Тэрбээр өмнө нь цэргийн дэглэмийг бүрэн хэрэгжүүлэх бодолгүй байсан бөгөөд сөрөг хүчний Ардчилсан намд анхааруулга өгөх зорилготой байсан гэж тайлбарласан.

Энэ шүүх хурал болж дууссаны дараа ойролцоогоор 14 хоногийн дотор түүнийг бүрмөсөн огцруулах эсвэл суудалдаа үлдэх эсэх нь шийдэгдэнэ гэж үзэж буй.

Өмнөх ерөнхийлөгчид болох Пак Гюн Хи, Ро Му Хён нар шүүх хурлын сүүлийн сонсголоос 11, 14 өдрийн дараа суудлаасаа огцорч байв.

Өдгөө 64 настай ерөнхийлөгч Юнийг өнгөрсөн сард баривчилсан.

Үндсэн хуулийн шүүх түүнийг огцруулахаар шийдвэрлэвэл шинэ ерөнхийлөгчийн сонгуулийг 60 өдрийн дотор зохион байгуулна.

Эх сурвалж: The Korea Times

#солонгос