Алдарт DJ Soda болон Shaun нар МОНГОЛД


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-02-25

Азийн электро хөгжмийн хатан хаан DJ Soda болон Way back home дууны дуучин Shaun нар 2025 оны гуравдугаар сарын 15-нд 18:00 цагаас “АСА Арена”-д болох “Energy party” шоунд оролцохоор болжээ.

Улаанбаатарт болох “Energy party” шоуны гол онцлог нь хоёр орны DJ нарын хамтарсан тоглолтоос гадна 2025 оны хотын хамгийн анхны, хамгийн том электро хөгжмийн шоу болох гэж буйгаараа онцлог юм. Мөн Монголын шинэ үеийн R&B, Hip-Hop урсгалын доорх уран бүтээлчид тус шоунд оролцох байна.

  • Ginjin
  • Mrs M
  • DJ TMK
  • DJ Una
  • DJ Show me
  • Bector Petrovic
  • Noubold
  • Fruitybaacka
  • FOUX

Өмнөд Солонгосын алдарт DJ Soda нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч юм. DJ Soda нь Spotify дээр 198,000 гаруй сарын сонсогчтой бөгөөд түүний хөгжмийг олон хүн сонсдог.

Тэрээр Азийн улс орнуудын аялан тоглолтод сүүлийн жилүүдэд маш идэвхтэй байгаа. Жишээ нь  2023 онд Японы Осака хотод болсон “Music Circus Festival-д тоглосон. Мөн 2024 онд Сан Франциско дахь тоглолтод оролцсон.

DJane вэбсайтаас явуулсан 2024 оны "Шилдэг эмэгтэй DJ"-ийн санал асуулгаар БНСУ-ын уран бүтээлч DJ SODA нь зургаа дахь жилдээ "Азийн шилдэг"  хэмээх титмийг хүртсэн юм.

Мөн "Дэлхийн шилдэг 100 эмэгтэй DJ"-ийн нэр хүндтэй жагсаалтын 9-р байрыг амжилттай бататгаж чадсан нь түүний дэлхийн хэмжээн дэх нэр хүнд, нөлөөг харуулсаар байна.

Shaun дуучны хувьд Солонгос улсын нэлээдгүй нэр хүндтэй дуучдын нэг билээ. Түүний хөгжмийн карьер нь рок хамтлагаас эхэлж электроник, поп урсгалтай хослуулсан өвөрмөц хэв маягаар үргэлжилж байгаа.

#DJ Soda #Shaun