Э.Эрхэс 16 насандаа насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх эрхээ авлаа


Т.Онон | YOLO.MN
2025-02-24

Малайз улсын Куала Лумпур хотноо “60th MILO/MAS MALAYSIA AGE GROUP” тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь 2025 оны 7 дугаар сард Сингапур улсад зохиогдох усанд сэлэлтийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний эрх олгох өндөр чансаатай тэмцээн юм.

Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 6 тамирчин өрсөлдөж “Сэлэм Загас” клубийн тамирчин ОУХМ Э. Эрхэс 50м араар даллах сэлэлтээр 25.79 амжилтыг үзүүлж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Э. Эрхэс нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ албан ёсоор авсан усанд сэлэлтийн анхны, хамгийн залуу тамирчин болж усан спортын түүхэнд бичигдлээ.

#Э.Эрхэс #усанд сэлэлт