The MongolZ "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний шөвгийн наймд, өнөөдөр 19:00 цагаас Каспер "cadiaN" Моллер ахлагчтай Данийн "Astralis" багтай тоглоно.
PGL-ээс зохиож буй CS2-ын 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн Румын улсын Бухарест хотоос Клуж-Напока хотод үргэлжилж байна.
Дэлхийн чансааны 3-т бичигдэж буй байраар тэмцээнд шууд уригдсан Монголын "The MongolZ" баг тус тэмцээний playoffs шатанд шалгараад байсан бөгөөд өнөөдөр 19:00 цагаас тоглоно.
Хэсгийн шатнаас 3-0 амжилттай гарч ирсэн тэд шөвгийн наймд Данийн "Astralis" багтай тоглохоор учраа таарчээ. Каспер "cadiaN" Моллер ахлагчтай, Николай "dev1ce" Рийц тэргүүтэй Данийн баг хэсгийн шатанд 3-2 амжилттайгаар ийнхүү playoffs-т шалгараад байгаа юм.
Хоёр баг хамгийн сүүлд YaLLa Compass 2024 тэмцээнд учраа таарахад монголын баг хожиж байв.
Тэмцээнд дэлхийн аварга "Natus Vincere", "Spirit", "Vitality" болон "G2", "Liquid", "FURIA", "GamerLegion" зэрэг шилдгүүд оролцохгүй өнжиж байгаа бол "FaZe Clan", "MOUZ" зэрэг томчууд тоглож байна.
Playoffs шатны бүх тоглолт Bo3 журмаар болно. Зөвхөн аваргын тоглолт Bo5 журмаар болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!