Гэртээ уйдаад, утаснаас өөр зүйл оролдохгүйгээр өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм биш биз? Бид хөл хорио тогтоохоос өмнө урам зориг авахуйц сонирхолтой зүйлсийг харчихаад "Дараа хийж үзнэ дээ" гэж бодсоор аажим аажимдаа мартдаг. Тэгвэл гэрээсээ гарах боломжгүй болсон энэ цаг үед хийнэ гэж бодоод мартсан зүйлсээ туршиж, өөрийгөө хөгжүүлэхэд зориулахыг зөвлөж байна.
Миний хувьд өмнө нь хичээлдээ явж, ажил хийдэг байх үедээ хийхийг хүссэн ч хийж амждаггүй байсан зүйлсээ төлөвлөгч дэвтэр дээрээ бичдэг байсан. Харин одоо гэртээ байх хугацаандаа тэдгээрийгээ нэг нэгээр нь хэрэгжүүлж байгаа шүү. Ингээд та бүхэндээ өөрийн хийж буй зүйлсээ хуваалцахаар шийдлээ.
КОМИК СТРИП ХИЙЖ ТУРШСАН НЬ
Би багадаа зураг зурах дуртай байсан ч дунд сургуулиа төгсөөд зурахаа түр орхичихсон байсан юм. Ингээд гэртээ байх завтай хугацаандаа Youtube дээрх комик зургийн хичээлүүдээс санаа аван суралцаж шинэ комик стрип хийж эхэлсэн.
Хэрвээ уншигч та ч бас туршиж үзэхийг хүсвэл доорх Youtube сувгаас санаа аваад зураарай.
ЦАЙРУУЛАХ МАСК ХИЙЖ ҮЗСЭН НЬ
Бид хичээл сургууль, ажил төрөл гээд арьс арчилгаандаа тогтмол анхаарал тавьж чаддаггүй шүү дээ. Дан ганц охид бүсгүйчүүд ч гэлтгүй, залуус маань ч бас энэ маскийг туршаад үзээрэй. Миний арьс эмзэг төрлийн арьс учраас үйлчилгээ нь үр дүнгээ маш сайн өгсөн.
Орц:
Заавар:
100 гр усан дээр 1 хоолны халбага будаагаа хийж буцалгана. Буцалсных нь дараа галаа багасгаж усыг нь ширгэтэл үргэлжлүүлэн буцалгана. Будаа нь зөөлөн, нялцгай болох бөгөөд үүн дээрээ зөгийн бал болон сүүгээ хийж сайтар холино. Бэлэн болсон маскаа нүүрэн дээрээ 15-20 минутын хугацаанд тавьж хатахыг нь хүлээнэ. Хатсаных нь дараа хэт халуун ч биш, мөн хэт хүйтэн ч биш, бүлээхэн усаар сайтар угаагаарай.
Хүчтэй нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн ороогүй тул миний арьсанд харшлаагүй. Таны арьсанд ч мөн үр дүнгээ өгч байвал долоо хоногт 1-2 удаа тавиарай.
IELTS ШАЛГАЛТАД ТОГТМОЛ БЭЛДЭЖ ЭХЛЭВ
Шалгалтандаа тогтмол бэлдэх гэхээр заримдаа завгүй болчихоод алдаг, оног бэлддэг байлаа. Харин одоо шалгалтандаа бэлдэх өдрийн хуваарь болон сурах зүйлсээ төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу бэлдэж эхэлсэн. Ингэхдээ дүрмээ "Essential Grammar in Use 1" номноос, унших чадвараа англи хэл дээрх нийтлэл, мэдээллүүд хүргэдэг сайтуудыг тогтмол уншиж сайжруулж байна. Харин яриа, сонсголын чадвараа сонсгол сайжруулах сайтуудаас бэлдэж байна.
Англи хэлний сонсгол сайжруулах сайтуудын мэдээлэл авах бол ЭНД дараарай.
ҮНЭГҮЙ ОНЛАЙН ЯРИЛЦЛАГАД СУУВ
Хэрвээ та их сургуулийн оюутан эсвэл мэргэжил дээшлүүлэх талаар судалж буй нэгэн бол танд өөрийн суралцаж буй онлайн курсийг санал болгоё.
Та ЭНДЭЭС Харвард их сургуулийн багш нарын заасан хичээлүүдийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР үзэх боломжтой. Ингэхдээ өөрийн сонирхож буй чиглэлийн хичээлээ хайгаад үзээрэй.
Амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх