Бусдыг танихад туслах 50 асуулт


YOLO.mn | YOLO.MN
2023-08-08

Бусдыг таньж мэднэ гэдэг том ур чадвар. Хэн нэгний үнэн мөн чанарт татагдаж дотносохын тулд урьтаж асуух 50 асуултыг танд санал болгоё. 

Та өөрийгөө зоригтой гэж боддог уу?

Та  хаана байхдаа хамгийн аюулгүй санагддаг вэ? 

Таны хүүхэд насны хамгийн мартагдашгүй нандин дурсамж юу вэ? 

Таны үнэхээр хийж чаддаггүй зүйл  юу вэ? 

Танай гэр бүлд тогтсон уламжлал бий юу?

Хэн нэгний өгч байсан өөрийн тань хамгийн дуртай хоч юу вэ? Яагаад ийм  хоч авсан бэ? 

Та  хэнийг хамгийн их биширдэг вэ? Яагаад?

Та зурхайд итгэдэг үү?

Таны очихыг үргэлж мөрөөддөг газар хаана байдаг вэ?

Та хүнээс тусламж авах дуртай юу?

Та дэлхий дээрх сүүлчийн өдрөө хэрхэн өнгөрөөх вэ? 

Хэн ч танихгүй газар байх өөрт тань таатай байх уу?

 Гоо үзэсгэлэнг хэрхэн тодорхойлох вэ? 

Та хүмүүст хоёр дахь боломж олгодог уу?

Та үхлийн тухай боддог уу?

Таны бодлоор хүнийг сайн хүн болгодог зүйл юу вэ? 

Та амьдралдаа юунд хамгийн их талархдаг вэ? 

Танд итгэл найдвар төрүүлдэг зүйл юу вэ

Өөрийн төгс өдрийг дүрсэлбэл

Таны мөрөөдлийн мэргэжил юу вэ? 

Таны үргэлж сурахыг хүсдэг ур чадвар юу вэ? 

Таны өдрийн  аль хэсэгт хамгийн их  тайвширдаг вэ? 

Кофе эсвэл цай уу?

Та хотыг сонгох уу алслагдсан газрыг илүүд үзэх үү?

Таны хамгийн их ашигладаг апп?

Та оройн хоол хийх дуртай юу эсвэл гадуур  хооллодог уу?

Та сүнсэнд итгэдэг үү? 

Та шүршүүрт орохдоо дуулдаг уу? 

Хэн нэгэнд өгч чадах хамгийн том магтаал? 

Та өөрийгөө нөхөрсөг хүн гэж боддог уу?

Таны уурыг бардаг зүйл?

Таны хамгийн том айдас? 

Та хэн нэгэнд хайртай гэдгээ хэрхэн илэрхийлдэг вэ?

Таны хувьд нөхөрлөл ямар утгатай вэ? 

Та хошигнолыг хэр хүлээж авдаг вэ

Та юугаараа хамгийн их бахархдаг вэ?

Хэрэв танд нийгмийг дахин төлөвлөх боломж байсан бол та юуг өөрчлөх байсан бэ?

Чи байхын хамгийн дургүй хэсэг юу вэ?

Хэн нэгэн тань руу уурлавал та хэрхэх вэ?

Таны хувьд харилцаанд саад болдог зүйл юу вэ? 

Та хүмүүст амархан итгэдэг үү?

Та өш санадаг уу эсвэл аливаа зүйлийг амархан мартдаг уу? 

Таны атаархлыг төрүүлдэг зүйл юу вэ? 

Танд юу хамгийн их баяр баясгаланг авчирдаг вэ? 

Таныг сэтгэлээр унагадаг зүйл юу вэ? 

Та зөн совингоо сонсдог уу? 

Таны авч байсан хамгийн гоё бэлэг? 

Пицца яагаад ихэвчлэн дугуй хэлбэртэй байдаг вэ? 

Та өөртэйгөө ярьдаг уу? 

Та хамгийн сайн найзаа ямар амттантай зүйрлэх вэ?

Эх сурвалж: Teenvogue

#нийтлэл