Jennie маргааш Doechii-тай хамтарсан “Extra L” дуугаа цацна


Б.Саранчимэг | YOLO.MN
УРЖИГДАР

Blackpink долоодугаар сарын 5,6-н өдрүүдэд Өмнөд Солонгосын Сөүл хотын “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд аялан тоглолтоо эхлүүлнэ. Дараа нь Лос Анжелес, Нью Йорк, Парис, Барселон болон бусад газруудаар үзүүлбэрээ толилуулна. Эл тоглолт нь наймдугаар сарын 15-нд Лондонгийн алдарт “Wembley” цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор өндөрлөх юм. Мөн ирэх жилийн эхэнд Токиод очиж тоглолтоо үзүүлэх тухай бас мэдээлжээ.

Тоглолтын тасалбар хоёрдугаар сарын 27-ноос Live Nation.com сайтаар худалдаалж эхэлнэ. Blackpink хамтлаг 2022-2023 онд “Born Pink” аялан тоглолтоо зохион байгуулж байсан бөгөөд тухайн хугацаанд 700 мянга гаруй тасалбар борлуулж, 148.3 сая долларын ашиг олж байжээ.

Тус аялан тоглолтоос хойш Lisa, Jennie, Rose, Jisoo нар хамтлагийн үйл ажиллагаанаас түр завсарлаж, өөрсдийн хувийн карьертаа илүү анхаарал хандуулан ажилласан байна.

Lisa өнгөрсөн оноос эхлэн “Rockstar”, “New Woman”, “Moonlit Floor”, “Born Again” зэрэг олон хит дуунуудыг гаргажээ.

Одоо энэ сарын 28-нд “Alter Ego” гэх бүрэн хэмжээний цомгоо гаргахаар бэлдэж байна. Мөн саяхан Тайландын “The Whites Lotus” кинонд жүжигчний дебютээ хийсэн билээ.

Jennie-ийн хувьд “Mantra”, “Zen”, “Love Hangover” дуунуудаа олны хүртээл болгосон. Мөн энэ баасан гарагт Doechii-тай хамтарсан “Extra L” дуугаа цацах гэж байна.

Bruno Mars-тай хамтран дуулсан “APT” дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж, тренд үүсгэж байсан хүн бол Rose.

Тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд “Toxic till the end”, “Nomber one girls”, “Not the same”, “3am” зэрэг олон дуугаа багтаасан “Rosie” цомгоо гаргасан билээ.

Харин Jisoo валентины баяраар “Earthquake”, “Your Love”, “Tears”, “Hugs & Kisses” гэх дуунуудаа цацаж фенүүддээ бэлэг барьсан юм.

Тэрээр өнгөрсөн жилийн хугацаанд дуучнаас илүүтэй жүжигчний салбартаа түлхүү ажилласан. Түүний тоглосон “Newtopia” саяхан нээлтээ хийсэн ба одоогоор эхний ангиуд үзэгчдэд хүрчээ.

Харин “Boyfriend on Demand” кино ирэх жил нээлтээ хийх аж.

Эх сурвалж: Billboard, Variety

#BLACKPINK #аялан тоглолт