Ногоон өнгөнд дуртай хүмүүсийн онцлог зан чанарууд


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-02-18

“The Bridge Personality”-аас сүүлийн 15 жилийн турш хамгийн түгээмэл ашиглагддаг дөрвөн өнгийн хувь хүний тестийг боловсруулсан. Тус байгууллагаас гаргасан тестээр ногоон өнгийг илүүд үздэг хүмүүс ямар зан төлөв давамгайлдаг талаар сонирхоё.

Гол зан чанарууд

Ногоон өнгө нь байгаль, дэлхийг илэрхийлэх  өнгө. Тийм ч учраас ногоон өнгийг илүүд үздэг хүмүүс аливаа зүйлд тайван ханддаг. Тэд  нөхцөл байдлыг олон талаас нь харж үзэн, асуудлыг шийдвэрлэх, шинэ шийдэл олох чадвартай байдаг.

Шинийг санаачлагч сэтгэлгээтэй тул аливаа асуудалд хайрцагнаас гарч сэтгэх хандлагатай. Мөн бусадтай сайн ойлголцож, багийн ажилд амархан дасан зохицдог. Итгэлцэл, шударга байдлыг чухалчилдаг хүмүүс байдаг байна.

“Surrounded by Idiots” номонд ногоон өнгөнд татагддаг хүмүүсийг тайван, найдвартай, халамжтай хүмүүс гэж тодорхойлсон. Тэд захиргаадалтын шинжтэй удирдлагын арга барилтай хүмүүсээс зайгаа барих хандлагатай.

Давуу талууд

  • Бусдын үзэл бодлыг хүндэлдэг.
  • Итгэлцэл, дэмжлэгт анхааран хамт олондоо халамжтай ханддаг.
  • Эв найрамдалд суурилсан хамтын ажиллагааг хүсдэг.
  • Бусадтай нээлттэй, тайван байдлаар харилцдаг.
  • Ажилдаа тогтвортой, үнэнч ханддаг.
  • Бие дааж ажиллах дуртай ч, багийн ажиллагааг дэмждэг.

Сул талууд

  • Зөрчилдөөнөөс зайлсхийх нь өөрийн байр суурийг илэрхийлэхэд асуудал үүсгэдэг.
  •  Шинэ асуудлуудад хэт их санаа зовж, өөрчлөлтөд дасан зохицоход бага зэрэг хүндрэлтэй.
  • Бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө илүүд үзэх нь сүүлдээ тэднийг ядрааж, бухимдал үүсгэж магадгүй байдаг.
  • Хэт төгс байхыг хичээх. Өөрийнхөө болон бусдын алдаанд хэт анхаарал хандуулж, сэтгэлээр унах тал их.
  • Зөрчил маргаанаас зайлсхийх, хол байхыг хүсдэг.

Тэднийг стресст оруулдаг зүйлс

  • Төлөвлөгөөгүй шийдвэр гаргах: Өөрчлөлтөд дасан зохицоход цаг шаардагддаг учраас тэд төлөвлөгөөг эрхэмлэдэг.
  • Хувь хүний орон зайд халдах: Бие даасан байдлаа алдаж байгаа мэт мэдэрвэл стресст орно.
  • Бусдын ухаалаг бус шийдвэрүүд: Хариуцлагагүй эсвэл тууштай бус хүмүүсийг хүлээн зөвшөөрөх хэцүү байдаг.
  • Сэтгэл хөдлөлийн хэт өндөр илэрхийлдэг хүмүүс.  

Тэдэнтэй хэрхэн харьцвал зохих вэ?

  • Тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжих.
  • Багийн ажилд идэвхтэй оролцуулах.
  • Сайн үйлдлийг нь үнэлж, магтах.
  • Шийдвэр гаргалтад оролцуулж, өөрсдийгөө илэрхийлэх боломж олгох.

Ерөнхийдөө ногоон өнгөнд дуртай хүмүүс тайван, халамжтай, хамтын ажиллагааг эрхэмлэдэг хүмүүс юм. Гол сул тал нь зөрчилдөөнтэй нүүр тулахаас зайлсхийдэг. Гэхдээ аливаа шийдвэр гаргахдаа үргэлж логик сэтгэлгээгээр ухаантай ханддаг байна.

Эх сурвалж: empowered by color

#өнгө #өнгөний сэтгэлзүй