Google-ийн газрын зураг дахь Мексикийн булангийн нэршлийг өөрчиллөө


А.Номин | YOLO.MN
2025-02-12

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баримт бичгүүдэд Мексикийн буланг “Америкийн булан” болгож өөрчлөх захирамж гаргасан.

Энэ дагуу Google компани газрын зурагтаа нэршлийн өөрчлөлт орууллаа. Энэ булан нь Мексик болон АНУ-ын эх газраар хүрээлэгдсэн Атлантын далайн хэсэг юм.

Гэхдээ Мексикийн хэрэглэгчдэд “Мексикийн булан” хэвээр харагдана. Харин бусад улсаас газрын зураг ашиглах хүмүүст “Мексикийн булан (Америкийн булан)” гэж харагдаж байна.

Трампын шийдвэрийг Мексикийн эрх баригчид эсэргүүцэж, булангийн нэрийг өөрчлөх эрх Трампад байхгүй хэмээн мэдэгдсэн. 

Google компани нэршлийн өөрчлөлт оруулахаас өмнө Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум тус компанийг шийдвэрээ дахин нэг бодолцохыг шаардаж байсан юм.

Эх сурвалж: ВВС

#мэдээ #гадаад мэдээ