Сагсан бөмбөгийн “Бүх Одод 2025” амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ жилийн Бүх Одод нь МСБХ-ны 30 жилийн ойн баяр болж байгаатай холбогдуулан онцлох олон үйл явдлууд өрнөлөө.
Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын ”Эрэгтэй Бүх Одод”-ын тоглолтод "Team Azaa" баг хожил байгууллаа.
Ингэснээр “MBA cares” аяны хүрээнд Азаагийн баг сайн үйлсийн аянд 30 саян төгрөг хандивлахаар болсон юм.
Өөр нэг онцлох зүйл нь МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 30 жилийн ойн баярыг тохиолдуулан тодруулсан Үндэсний Дээд Лигийн шилдэг 30 тоглогч “Бүх Одод-2025” тоглолтод өрсөлдлөө.
Зарим тоглогчид 30 жилийн ойг тохиолдуулан гадаад орноос Монгол улсаа зорин ирж тоглолтод оролцсонд үзэгчид хүндэтгэл үзүүлэн халуун дотноор хүлээж авлаа.
Эдгээр 30 тоглогч нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж явсан үе үеийн үнэ цэнтэй тоглогчид билээ. Тоглогчдын нэрсийг танилцуулбал:
Мөн МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын ”Эмэгтэй Бүх Одод”-ын тоглолтод "Team Ariuka" баг хожиж, тоглолтын Үнэ Цэнтэй тоглогч буюу MVP-ээр Ө.Индра тодорлоо.
Харин "Semir" Холимог Оддын тоглолтод Pen Pen баг хожсон юм. Энэхүү тоглолт үзэгчдийг хөгжөөж чадсан сонирхолтой тоглолт болсон билээ.
Эх сурвалж: Үндэсний Дээд Лиг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!