Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Бидний байнга хэрэлддэг нь үерхэлд нөлөөлөх болов уу
Сайн байна уу? Намайг М... гэдэг. Би 13-н настай. Би Т... гэх охинтой үерхдэг. Харин бид өдөр болгон л муудалцаж өдөр болгон л хэрэлдэх юм. Тэгээд орой нь нэг нэгнээсээ уучлалт гуйгаад л эвлэрчихдэг. Энэ маягаар явсаар байх юм бол бидний үерхэлд нөлөөлөх болов уу? Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Асуудлыг шийдвэрлэхийн тулд хоорондоо ярилцаж ойлголцох нь маш чухал
Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Нэг нэгэнтэйгээ муудалцаад бие биеэсээ уучлалт гуйн, хурдан хугацаанд эвлэрдэг нь сайн хэрэг. Гэхдээ муудалцах байдал удаан хугацаанд үргэлжлээд байвал мэдээж та хоёрын үерхэлд сөргөөр нөлөөлж, таарамжгүй энэ байдал нь цаашдаа байнга муудалцах зуршил ч болж магадгүй. Ер нь хосууд маш олон шалтгаанаас болж муудалцдаг. Жишээ нь гомдсоноо хэлдэггүй, юун дээрээс болж ууралснаа хэлэхгүй байх, таалагдахгүй юу гарч ирэв, түүнийгээ хоорондоо ярилцахгүй байх гэх мэт. Тэгэхээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хоорондоо ярилцаж ойлголцох нь маш чухал. Мөн өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байх, бие биенийхээ яриаг анхааралтай сонсож зөв зүйлд нь дэмжиж буруу зүйлийг нь хэлж ойлгуулах, хамтдаа хичээллэж хөгжих гэх мэт зүйлсийг хэрэгжүүлээд үзээрэй. Та хоёрт амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Зөвлөгөө өгсөн Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Энхлэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх