Оюутнуудад зориулсан БҮТЭЭЛЧ КОНТЕНТИЙН УРАЛДААН зарлажээ


YOLO.mn | YOLO.MN
2025-02-06

Youth LEAD Mongolia, Монголын эмэгтэйчүүдийн сангаас жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Бид залуучуудын бүтээлч оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэхүү уралдааныг зарлаж байна.

СЭДЭВ
“Охид, эмэгтэйчүүдийн* эсрэг хүчирхийллийг таслан зогсооход залуучууд бидний оролцоо”

ХАМРАХ ХҮРЭЭ
Их, дээд сургуулийн бүх мэргэжлийн бакалаврын түвшний оюутнууд
Багийн бүрэлдэхүүн: 3-5 гишүүнтэй, жендэрийн тэгш төлөөлөлтэй

БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ
1. Богино хэмжээний бичлэг (5 минут хүртэл)
2. Зурагт хуудас (постер)

ШАГНАЛЫН САН
Богино хэмжээний бичлэг:
1-р байр – 2,000,000₮
2-р байр – 1,300,000₮
3-р байр – 700,000₮
Зурагт хуудас:
1-р байр – 700,000₮
2-р байр – 300,000₮

ҮЕ ШАТУУД
БҮРТГЭЛ:
1-р сарын 23 – 2-р сарын 10-ны 23:59 хүртэл
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/RwQWPdANDAXoJwpD9

МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ СУРГАЛТ:
2-р сарын 12-ны өдөр
Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ойлголт, уралдааны удирдамж өгөх

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ:
2-р сарын 18 – 2-р сарын 28-ны 23:59 цаг хүртэл

ОЛОН НИЙТИЙН ШАЛГАРУУЛАЛТ:
3-р сарын 4 – 3-р сарын 9-ний 23:59 цаг хүртэл
Бүтээлийг “Нэг Тэрбумаараа Тэмцье” цахим хуудсанд байршуулна.

ШАЛГАРУУЛАЛТ БА ШАГНАЛ ГАРДУУЛАХ:

3-р сарын 11-ний өдөр

ШАЛГУУР ҮНЭЛГЭЭ
Хандалтын тоо: Reach, like, share, comment (40%)
Чанар, агуулга: Бүтээлийн чанар, сэдэвтэй нийцсэн байдал (60%)

#БҮТЭЭЛЧ КОНТЕНТИЙН УРАЛДААН