Геннисийн 27 рекордыг эзэмшдэг поп дуучин Ariana Grande Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан сайн үйлсийн аян зохион байгуулжээ.
Тэртээ 1992 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэх болсон билээ. Тэгвэл Ariana энэ өдрийг тохиолдуулан “Better Help” сайн дурын байгууллагынхантай хамтран сонсогчдоо сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарч үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг уриалжээ. Тэдний зүгээс энэхүү ажилд нийт таван сая ам.долларыг төсөвлөсөн байна.
Дуучин Ariana Grande өнгөрсөн зургадугаар сард уг байгууллагатай хамтран нэг сая ам.доллараар ижил төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байсан билээ.
Эх сурвалж: Complex
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх