2PM хамтлагийн гишүүн Taecyeon гэрлэх талаар гарсан цуурхалд агентлагаараа дамжуулан хариу өглөө.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 5-нд Taecyeon болон түүний найз бүсгүйн хамт байгаа гэрэл зургууд онлайн орчинд тархаж эхэлсэн. Эдгээр зургууд нь Парисын Эйфелийн цамхгийн өмнө Taecyeon өвдөглөж бөгж өгч буй агшныг харуулсан бөгөөд гэрлэх санал тавьж байгаа мэт харагджээ.
Энэхүү зургууд нь өнгөрсөн жил авсан зураг бөгөөд анх нэгэн гэрэл зурагчны сошиал хуудсанд нийтлэгдсэн ч интернетэд тархсаны дараа устгагдсан байна.
Тухайн өдөр 51K агентлагийн төлөөлөгч үүнд тайлбар өгч, "Эдгээр зургууд нь гэрлэх саналтай холбоотой биш" хэмээн онцолсон. Тэрээр "Эдгээр зургууд нь өнгөрсөн жил найз бүсгүйнхээ төрсөн өдрийг тэмдэглэх үеэр авсан бөгөөд харамсалтай нь олон нийтэд тархсан байна" гэж тайлбарлав.
Мөн агентлагийн төлөөлөгч "Тэрээр найз бүсгүйтэйгээ сайхан харилцаатай хэвээр байгаа. Ирээдүйд гэрлэх тухай бодож байж болох ч яг одоогоор хурим хийх төлөвлөгөө байхгүй" гэж онцолсон.
Taecyeon 2020 онд олны танил бус найз бүсгүйтэйгээ үерхэж буйгаа олон нийтэд ил болгож байсан билээ.
Эх сурвалж: Soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!