‘Red Velvet Happiness Diary: My Dear, ReVe1uv In Cinemas’ нэртэй уг бүтээл нь найруулагч Kim Sun Hyung, Oh Yoon Dong нарын найруулсан бөгөөд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд кино театруудаар нээлтээ хийлээ. Энэхүү кино нь хамтлагийн 10 жилийн ойд зориулсан Сөүл дэх фен уулзалт-концертыг бүхэлд нь багтаасан аж.
Кинонд Red Velvet-ийн ‘Happiness’, ‘Ice Cream Cake’, ‘Red Flavor’, ‘Psycho’, ‘Feel My Rhythm’, ‘Queendom’, ‘Cosmic’ зэрэг алдартай хит дуунуудын гайхалтай тоглолтууд багтсан. Фенүүд уг бүтээлийг 4DX, SCREEN X, ULTRA 4DX зэрэг өндөр чанартай форматаар үзэх боломжтой бөгөөд бодит мэдрэмжийг нэмэгдүүлэх технологи ашигласан байна.
Кинонд хамтлагийнхны тайзны ар дахь онцгой бичлэгүүд, илэн далангүй ярилцлагууд багтсан бөгөөд тэд 10 жилийн турш хөгжмийн ертөнцөөр хэрхэн аялсан тухайгаа хуваалцсан байна.
Өнгөрсөн зургадугаар сард тэд 10 жилийн ойгоо ‘Cosmic’ цомгоороо тэмдэглэсэн бөгөөд уг цомог нь iTunes-ийн шилдэг цомгуудын жагсаалтад 50 бүс нутагт тэргүүлж, QQ Music, KuGou Music-ийн дижитал борлуулалтад №1, Японы AWA real-time trending чартад №1 байранд орсон нь тэдний дэлхий даяарх нөлөөг баталсан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх