Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй хэрэгждэг Фулбрайтын оюутны 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Цахим өргөдлийн материалыг Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам 2025 оны 04 дүгээр сарын 28-ны 08:00 цаг /Улаанбаатарын цагаар/ хүртэл хүлээн авна.
Фулбрайтын Оюутны хөтөлбөр гэж юу вэ?
Фулбрайтын (гадаад) Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж жил бүр 4000 орчим гадаад оюутнуудад тэтгэлэг олгож байна.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдаж эхэлсэн ба жил 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна.
Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгууруудад:
Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:
Фулбрайтын тэтгэлэгт нь гэр бүлийн гишүүдтэйгээ аялахыг зөвшөөрдөг ба визний дэмжлэг үзүүлдэг ч ямар нэг санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй болохыг анхаарна уу. Дээр дурдсан бүх зардал нь зөвхөн тэтгэлэгт хамрагдагчид хамааралтай болно.
Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх