Оросын холбооны улс бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Оросын Холбооны Улсын Эрхүүгийн Үндэсний судалгааны техникийн их сургууль (ИРНИТУ)-д 30 хүртэлх Монгол иргэнийг цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт сонгон шалгаруулна. 

Эрхүүгийн Үндэсний судалгааны техникийн их сургууль (ИРНИТУ) нь эрчим хүчний чиглэлээр Оросын Холбооны Улсын тэргүүлэгч их сургуулиудын нэг бөгөөд инженерийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд 1251+ эрэмбэлэгдэж (Times Higher Education World University Rankings 2025) байна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагчдад Эн+ групп (En+Group)-ээс сургалт болон амьжиргааны бүх зардал багтсан бүрэн тэтгэлгийг олгоно. 
Үүнд:

  • Суралцах хугацааны дотуур байр
  • Өглөө, өдрийн хоол
  • Эрүүл мэндийн даатгал
  • Оршин суух зөвшөөрөл болон визний зардал
  • Сарын 10,000 рублийн тэтгэлэг
  • ЭН+ группын харьяа эрчим хүчний байгууллагад дадлага хийх боломж.

Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэхэд дараах шаардлагыг хангасан байна: 

  • Монгол Улсын иргэн байх
  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн төгсөгч эсхүл их, дээд сургуулийн 1-2 курсийн оюутан, техник, мэргэжлийн коллежийн төгсөгч
  • Насны хязгаар: 18 - 21 настай.

Тэтгэлэгт хөтөлбөрт ЭНД дарж 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүртгүүлнэ. 
Шаардлага хангасан иргэдээс шалгалт болон ярилцлага авч, сонгон шалгаруулна.

#тэтгэлэг #мэдээ