BLACKPINK-ийн ЭРГЭН ТОЙРОНД


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

BLACKPINK богино хугацаанд завсарласан байгаа ч, хамтлаг 2025 оны тавдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж, Хойд Америк болон Европын улс орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байна. 

Энэ хугацаанд хамтлагийн гишүүд тус тусын соло уран бүтээл болон хувийн төслүүдэд анхаарлаа хандуулж байсан. 

Женни

Женни 2018 онд анхны бие даасан сингл болох "Solo"-г гаргаж байсан. Түүний дараа тэр олон хувийн төслүүдийг эхлүүлжээ.

Тухайлбал 2023 онд HBO-ын The Idol кинонд анхны дүрээ гаргажээ. "Жүжиглэх нь бүтээлч мэдрэмжийг шаарддаг. Энэ нь миний өмнө хийж байсан зүйлсүүдээс тийм ч их ялгаатай мэт санагдсангүй, тиймээс ч сайхан байлаа" гэж тэр хэлсэн байна. Тэр мөн цувралын дуу болох "One of the Girls"-ийг The Weeknd, Lily-Rose Depp нартай хамтран дуулсан. 

2023 оны Coachella-д тэр "You & Me" гэсэн шинэ синглээ амьдаар дуулсан. Мөн Солонгосын Apartment 404 гэх шоунд оролцсон бөгөөд "Spot!" гэх дууг Zico-той хамтран гаргасан.

Тэрээр Chanel-ийн элч төлөөлөгч, Calvin Klein-ийн нүүр царай, Jacquemus-ийн түнш юм. Мөн Gentle Monster, Porsche зэрэг компанитай хамтран ажилладаг.

Одоо Женни бүрэн хэмжээний цомгоо гаргах гэж байна. Тэр 2024 оны аравдугаар сарын сүүлчээр “Mantra” гэсэн анхны синглээ гаргасан бөгөөд дараа нь Ruby нэртэй дебют цомгийн тухай зарласан. Дараагийн сингл нь Dominic Fike-той хамтран гаргах “Love Hangover” байх агаад 1-р сарын 31-нд гарна. Цомог бүхлээрээ 3-р сарын 7-нд гарах бөгөөд Dua Lipa, Childish Gambino, Doechii, Kali Uchis гэх мэт уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна.

Тэрээр энэ оны 4-р сард Coachella-д ганцаарчилсан уран бүтээлчээр оролцох юм.

Жисоо

2023 оны 3-р сард Jisoo "Flower" болон "All Eyes On Me" гэсэн хоёр сингл багтсан "Me"-г гаргасан. Дараагийн жилдээ тэр өөрийн лэйбл болох Blissoo-г байгуулсан.

Тэрээр 2-р сарын 14-нд Amortage нэртэй шинэ төслөө гаргахаар төлөвлөж байна.

Жисоо нь Dior-ийн Addict уруулын будагны нүүр царай бөгөөд 2022 оноос энэ брэндтэй хамтран ажилласан. Тэр мөн Self-Portrait, Dyson болон Cartier, Tommy Hilfiger зэрэгтэй хамтран ажилладаг.

Жисү жүжигчний хувиар романтик уран зөгнөлт "Newtopia" кинонд тоглосон ба 2021-2022 онд"Snowdrop" хэмээх Солонгосын түүхэн драмд гол дүрийг бүтээж байжээ.

Лиса

Хамтлаг завсарласан хугацаанд Лиса олон төрлийн төслүүдийг эхлүүлсэн. Түүний анхны EP Lalisa 2021 онд гарсан бөгөөд "Money" гэдэг хит дуу нь маш алдартай болсон.

Мөн тэрээр Alter Ego нэртэй дебют альбомаа 2-р сарын 28-нд гаргахаар төлөвлөж байна. Тус альбомын гурван сингл гарсан бөгөөд "New Woman" (Rosalía-тай хамт) болон "Rockstar"-ыг багтаасан.

Тэрээр HBO-ын The White Lotus хэмээх телевизийн цувралын 3-р бүлэгт тоглох гэж байгаа. 

Лиса нь Louis Vuitton болон Bulgari брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд 2021 онд MAC-тай хамтран өөрийн коллекцийг гаргасан. Тэр энэ оны 4-р сард Coachella-д ганцаарчилсан уран бүтээлчээр оролцох юм.

Розэ

Розэ дебют альбом Rosie-г 2023 оны арванхоёрдугаар сард гаргасан. Альбомд багтаж орсон "APT." нэртэй дууг Bruno Mars-тай хамтран дуулжээ.

Энэ дуу нь Billboard Hot 100 жагсаалтад 5-р байр эзэлсэн. Альбом нь Billboard 200 жагсаалтад 3-р байрт жагсаж орсоноор асар том амжилтыг үзүүлэв.

Уул альбомын өмнө Розэ 2021 онд хоёр удаа сингл гаргасан бөгөөд хамгийн амжилттай нь "On the Ground" байлаа.

Тэр Yves Saint Laurent-ийн элч төлөөлөгч бөгөөд 2020 онд, Tiffany & Co-ийн элч болсон. Мөн Puma-ийн элч төлөөлөгч бөгөөд саяхан Skims-ийн сурталчилгаанд тоглосон. 2021 онд Розэ мөн Өмнөд Солонгосын Sea of Hope реалити шоунд оролцжээ.

Эх сурвалж: ELLE

#BLACKPINK #Женни #Жисоо #Лиса #Розэ