Эрчүүдийн хосоо хамгийн ихээр үнэлдэг 7 чанар


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Эрчүүд харилцаанд юу хүсдэг вэ? Хүн бүр өөр ч, зарим нэг шинж чанарууд бүх эрчүүдэд хамгийн чухал байсаар ирсэн.

Эдгээр нь зөвхөн гадаад үзэмж биш, илүү гүн гүнзгий зүйлс байдаг.

Эрчүүд өөрсдийн сэтгэл хөдлөлийн хэрэгцээг илэрхийлэх нь ховор боловч тэдэнд ч мөн адил энэ хэрэгцээ бий гэдгийг мартаж болохгүй.

Эрчүүдийн хосоосоо хамгийн их хүсдэг зүйл нь хүндлэл, дэмжлэг, ойлголцол зэрэг ба тэд үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж байгааг мэдрэх нь чухал.

1. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар
Сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай эмэгтэй нь хосынхоо үгийг зүгээр нэг сонсдоггүй, харин түүний хэлсэн зүйлийн цаад утгыг ойлгож чаддаг.

Тэрээр жижиг сажиг сэтгэл хөдлөлийг анзаарч, ойлгомжтой байдлаар хариу өгч, харилцаагаа улам бататгадаг.

Сэтгэл хөдлөлдөө шууд автахын оронд тэр эхлээд түр азнаж, нөхцөл байдалд тайван, тодорхой ханддаг.

Энэ чанарыг эрчүүд өндөр үнэлдэг, учир нь энэ нь харилцаанд аюулгүй орон зайг бүрдүүлдэг. Сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хосуудын үл ойлголцол амархан шийдэгдэж, зөрчил маргаан том асуудал болж хувирахгүй.

Тэр шүүмжлэлээс зайлсхийж, эрүүл байдлаар өөрийн мэдрэмжийг илэрхийлж, хосдоо ойлгогдож, хүлээн зөвшөөрөгдөж байгааг мэдрүүлдэг байна.

Энэ нь харилцаанд итгэлийг бий болгоно. Эрэгтэй хүн өөрийн сэтгэл хөдлөл нь үгүйсгэгдэхгүй эсвэл өөрийн эсрэг ашиглагдахгүй гэдэгт итгэлтэй байвал өөрийгөө нээдэг.

2. Дэмжлэг
Бэрхшээлийн үед ч хосоо дэмжиж чаддаг эмэгтэйг эрчүүд маш их үнэлдэг. Дэмжих нь эрчүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, аз жаргалд ихээхэн хувь нэмэр оруулдаг.

Хүн бүр өөрийн хүнд хэцүү үед хажууд нь зогсох хэн нэгнийг хүсдэг, тийм биз дээ?

Эрчүүдийн хувьд мөрөөдөл, хүсэл зорилгод нь итгэж, тэднийг дэмждэг хүн хамгийн үнэ цэнэтэй.

3. Бие даасан байдал
Энэ нь зарим хүмүүст гайхмаар санагдаж болох ч эрчүүд бие даасан байдлыг ихэд үнэлдэг.

Өөрийн сонирхол, найз нөхөд, зорилготой эмэгтэйг тэд биширдэг, учир нь энэ нь тэдний өөртөө итгэх итгэл болон бие даасан байдлыг илэрхийлнэ.

Бие даасан байдал харилцаанд тэнцвэрийг авчирч, хэт хамааралтай байдлаас зайлсхийхэд тусалдаг. Энэ нь хосуудын аль нэгэнд сэтгэл зүйн ачаалал үүсгэхээс сэргийлдэг.

4. Эмзэг байдал
Эрчүүд хосдоо эмзэг байдлаа гаргахыг үнэлдэг.

Энэ нь өөртөө итгэх итгэл, мөн харилцааны хувьд итгэлийн илэрхийлэл бөгөөд илүү гүн холбоог бий болгож өгдөг.

Эмзэг байдлаа нээлттэй харуулснаар хоёул илүү үнэнч, бодит байж чаддаг.

5. Хошин шогийн мэдрэмж
Хошин шогийн мэдрэмжтэй байх нь харилцаанд баяр баясал нэмдэг.

Хамтдаа инээх, хөгжилтэй мөчүүд хуваалцах нь харилцааг илүү бат бөх, хөгжилтэй болгодог байна.

6. Гадаад үзэмж
Гадаад үзэмж чухал. Гэхдээ энэ нь зөвхөн гадаад дүр төрхийг хэлэхгүй. Өөртөө итгэлтэй байдал, өөрийгөө хэрхэн авч явж байгаа нь илүү чухал.

Өөртөө итгэлтэй, өөртөө арчаатай байх нь анхаарал татдаг.

7. Итгэл даахуйц байдал
Хамгийн сүүлд гэхдээ хамгийн чухал нь итгэл даахуйц байдал юм.

Итгэлцэл бол аливаа харилцааны суурь билээ. Эрчүүд итгэж болох хосыг үнэлдэг бөгөөд итгэлцэлгүй харилцаа удаан үргэлжлэх боломжгүй.

Хайр гэдэг төгс хүнийг олох бус, төгс бус хүнийг төгс харж чадах тухай юм. Хайраа хамгаалж, харилцаагаа үргэлж хөгжүүлээрэй!

#хайр #харилцаа #зөвлөгөө