Lenovo компани CES 2025 арга хэмжээний үеэр “Legion Go S”-ийг танилцууллаа. Энэ төхөөрөмж нь өмнөх загвар болох “Legion Go”-оос ялгарах олон шинэчлэлтүүдийг багтаажээ.
Хамгийн том өөрчлөлт нь олон төрлийн тохиргоог санал болгож байгаа юм. Хэрэглэгчид “Legion Go S”-ийг SteamOS суурилагдсан эсвэл Windows 11 суурилагдсан байдлаар ашиглах боломжтой. Windows 11 хувилбар нь өргөн тоглоомын сонголт хийх боломжийг санал болгож байгаа юм.
Техникийн үзүүлэлтүүдийн тухайд
Дууны хувьд Legion E510 чихэвчийг ашиглан өндөр түвшний дууг сонсох боломжтой. Мөн интернет гацалтгүй. Хурдан холболт хийхийн тулд Wifi E6-гаар холбогдоно. 1TB Pcle Gen4 санах ойтой учир маш өндөр хурдны ачаалалтай. Гацалт ерөнхийдөө огт байхгүй гэсэн үг. Бас бусад төхөөрөмжүүдэд зэрэг холбох хурдны үзүүлэлтийг маш сайн дэмжсэн.
Мөн онцлох нэг зүйл нь загварын өөрчлөлтүүд байгаа юм. Хар болон цагаан гэсэн хоёр төрлийн өнгөний сонголттой. Хоёулаа нь AMD Ryzen Z1 Extreme эсвэл Ryzen Z2 Go процессоруудтай тоноглогдсон бөгөөд Ryzen Z2 Go нь зөвхөн Legion Go S-д зориулан Lenovo-тай хамтран хөгжүүлсэн байна.
Lenovo Legion Go S нь “Call of Duty: Black Ops 6,” болон “Indiana Jones and the Great Circle” зэрэг шинэ тоглоомууд болон хэдэн өөр олон тоглоомуудыг нэмжээ.
Цаашдаа Legion Go S болон Legion Go нь тусдаа бүтээгдэхүүн байх ба үе үе шинэчлэгдэж байх төлөвтэй гэнэ. Lenovo компани Z1 Extreme хувилбарыг 1-р сард, харин Z2 Go хувилбаруудыг 2025 оны 5-р сард худалдаанд гаргана гэжээ.
Эх сурвалж: Lenovo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх