Зуны амралтаар хийх зүйлээ шийдсэн үү? Зуны сарууд бол өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл турших, өмнө очиж байгаагүй газраараа аялах гайхалтай боломж билээ. Тэгвэл энэ зуныг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэх зарим санааг доор бичлээ. Эдгээрээс өөрт тохирохыг сонгож, зуныг зугаатай өнгөрүүлээрэй.
1. Ургамал тарих
Ургамал нь агаарт байгаа хорт хий, утаа, тоос зэргийг шүүж, агаарыг цэвэршүүлэх, дуу чимээг багасгахаас гадна нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулдаг давуу талтай. Түүнчлэн тасалгааны цэцэг, мод тарих зэрэг нь хүүхдийн төвлөрөхөд тусалж, сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг.
2. Сайн дурын ажил хийх
Тогтмол сайн дурын ажил хийх нь хүүхдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлж, хүрээлэн буй орчиндоо санаа тавих, анхаарах, асуудлыг шийдэх шийдэл илэрхийлэх, тусч болох зэрэг олон төрлийн чадваруудыг сургадаг. Мөн олон төрлийн хүмүүстэй танилцах, өөрийн сонирхлыг таньж мэдэхээс гадна хариуцлагатай байдал, цаг барих зэрэг зөөлөн ур чадваруудад суралцах олон давуу талтай.
3. Өндөр болох
9-р сарын нэгэнд ангидаа очиход найзууд гэнэт л өндөр болж, өссөн байдаг. Ялангуяа дунд ангид охид илүү өндөр байдаг бол ахлах ангид хөвгүүд өндөр болдог. Тэгвэл энэ зун яагаад найзуудаасаа илүү өндөр болж болохгүй гэж? Зуны амралтаараа агаарт гарж, амин дэмтэй хоол хүнс хэрэглэснээр өндөр болох боломжтой. Кальци, Д витаминтай Растишка сүү, тараг, нухаш нь хүүхдийн эрүүл өсөлтийг дэмжиж, өндөр болгоно. Тиймээс өдөр болгон Растишка ууж, орой бүр 9 цагаас өмнө унтаж, амин дэмтэй ногоотой хоол идэж хичээл эхлэхэд ангийнхнаасаа өндөр болоорой.
4. Усан сэлэлтээр хичээллэх
Зуны амралтаар олон төрлийн спортоор хичээллэж болох ч энэ удаа усан сэлэлтийн спортыг онцолж байна. Өвлийн улиралд усан сэлэлтээр хичээллэх нь даарах, хатгаа авах эрсдэлтэй тул зуны улиралд хичээллэх тохиромжтой. Усанд сэлэх нь хүнийг уян хатан болгож, авхаалж самбаа, тэсвэр хатуужилтай болгохоос гадна эрүүл чийрэг, бие бялдрын өв тэгш хөгжилтэй болгох давуу талтай.
5. Шатар тоглох
Шатар нь аливааг олон өнцгөөс харах, ой тогтоолтыг сайжруулах, бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг. Чадварлаг шатарчид өрсөлдөгчийнхөө дараагийн үйлдлийг урьдчилан харж сурдаг. Түүнчлэн олон тооны нүүдэл, тэдгээрийн боломжит үр дүнг цээжилснээр ой тогтоолт мэдэгдэхүйцээр сайжирдаг байна. Шатар тоглодог хүүхдүүдийн харааны ой тогтоолт сайн байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
6. Өөрөө зайрмаг хийх
Растишкаг хөлдөөж зайрмаг хийж болохыг мэдэх үү? Доорх бүтээгдэхүүнийг ашиглан, өөрийн гараар зайрмаг хийж зуны халуун өдөр найзуудаа баярлуулаарай. Хэрхэн хийхийг доорх бичлэгээс үзээрэй.
7. Тэмдэглэл хөтлөх
Аливаа үйл явдал, өөрт төрж буй мэдрэмжийг цаасан дээр буулгах нь өөрийгөө ойлгоход тусалдаг. Өнгөрснөө дүгнэж, түүнээсээ суралцаж, ирээдүйд юун дээр анхаарахаа тодорхойлоход тэмдэглэл туслахаас гадна цэгцтэй сэтгэх, бичвэрийн чадвараа сайжруулахад тустай. Тэмдэглэл хөтлөх олон төрлийн арга байдаг бөгөөд заавал их зүйл бичих шаардлагагүй. Гол нь өөрт хэрэгтэй, чухал үйл явдлуудыг бичихэд хангалттай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх