Гэртээ хийж болох сонирхолтой туршилтууд


А.Номин | YOLO.MN
2025-01-15

Сурагчдын амралт эхэлсэн энэ үед гэртээ хийж болох сонирхолтой туршилтуудын санааг хүргэж байна.

1. Сод, цууны "галт уул"

Хэрэгтэй зүйлс:

  • Хүнсний сода 
  • Цуу
  • Хоосон сав
  • Хүнсний будаг (заавал биш)

Хийх арга:

  • Саваа ширээн дээр байрлуулна.
  • Саванд 2-3 халбага сода хийнэ.
  • Хүнсний будаг нэмээд, цууг аажмаар асгаснаар галт уул шиг оргилно.

Сод ба цууны хооронд химийн урвал явагдаж, нүүрсхүчлийн хий үүсдэг. Энэ нь шингэнийг хүчтэй хөөсрүүлдэг.

2. Хөвдөг өндөг

Хэрэгтэй зүйлс:

  • Өндөг
  • Давс
  • Ус
  • Хоёр шилэн аяга

Хийх арга:

  • Эхлээд хоёр аягандаа тэнцүү хэмжээний ус хийнэ.
  • Нэг аяганыхаа усанд 2-3 халбага давс хийж уусгана.
  • Хоёр өндөгөө тус бүрийн усанд хийж үзнэ. Давстай усанд өндөг хөвж, энгийн усанд живэхийг ажиглана.

Давс нь усны нягтралыг нэмэгдүүлдэг тул өндөг давстай усанд хөвдөг.

3. Үл үзэгдэх бэх

Хэрэгтэй зүйлс: 

  • Лимоны шүүс
  • Цаас
  • Саваа, бийр
  • Чийдэн

Хийх арга: 

  • Лимоны шүүсэнд бийрээ цаасан дээр бичиж эсвэл зур.
  • Цаасыг хатаасны дараа чийдэн доор барьж үзээрэй.

Лимоны шүүс нь халах үед хүрэн өнгөтэй болдог.

#science