Энэ сарын 12-р сарын 15-нд Улаанбаатар хотод агаарын чанарын индекс 215 заасан нь одоогийн байдлаар энэ сарын хамгийн өндөр түвшний агаарын бохирдлын хэмжээг заажээ. Доорх үзүүлэлтээс харвал 215 гэх агаарын чанарын индекс нь маш өндөрт тооцогдож байна.
0-50: Агаарын чанарын индексийн хэвийн түвшин
51-100: Агаарын чанарыг индекс дундаж.
101-150: Хэвийн бус. Мэдрэмтгий хүмүүст аюул учруулж болно.
151-200: Аюултай. Ихэнх хүн эрүүл мэндийн асуудалд орох эрсдэлтэй.
201-300: Маш аюултай. Эрүүл мэндийн ноцтой эрсдлийг бий болгоно. Гадаа гарахыг хязгаарлах хэрэгтэй.
301-500: Ноцтой өндөр түвшний аюул. Бүх хүн утаанд хордон амьсгалын болон зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.
Мөн удаан хугацаагаар агаарын бохирдолд байснаар эрүүл мэндэд дараах эрсдлүүдийг дагуулдаг байна.
Одоогийн байдлаар агаарын бохирдлоос өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хамгаалан сэргийлэх арга нь шүүлтүүртэй маск зүүх юм. Агаарын бохирдлыг шүүх маскуудыг бохирдлын шүүлтүүр, маскны битүүмжлэл, агааржуулалт гэх 3 бүрэлдэхүүн хэсгээр шалгадаг байна. Тэгвэл ямар маскууд зүүж хэрэглэхэд тохиромжтой талаар авч үзье.
Энгийн цэнхэр маск агаарын бохирдлоос хамгаалж чаддаг уу?
Бидний түгээмэл хэрэглэдэг энэхүү маск нь голдуу агаарт хөвж буй жижиг хэсгүүдээс бүтэх тоос, шүлс, жижиг нян бактериас хамгаалахад зориулагдсан. Давхаргын хувьд авч үзвэл зөөлөн, шүүлтүүр болох дунд, том шүлсийг хаах гаднах гэх 3 давхаргаас бүрддэг. Гэвч энэ төрлийн маск нь N90, N95, N99-100 маскууд шиг нарийн тоосонцор болох PM2.5-аас хамгаалан хэрэглэх нь тийм ч үр дүнгүй. Мөн зүүж буй хэсэгт хангалттай сайн битүүмжлэл үүсгэж чаддагүй учраас нарийн тоосонцор шүүж чаддаггүй. Харин вирус болон бактерийн тархалтаас хамгаалан хэрэглэх нь тохиромжтой байдаг.
Бохирдлын шүүлтүүрүүд нь N90, N95, N99 эсвэл N100 гэсэн үнэлгээтэй байдаг. Энэ үнэлгээ нь маскны ямар хэмжээний тоосонцорыг шүүж чадахыг илэрхийлдэг.
N90 маск
N90 маск нь PM2.5 зэрэг нарийн тоосонцорыг шүүж чаддаг. Мөн 0,3 хэмжээтэй хорт бодисоос 90% хамгаалдаг. Агаарын бохирдлоос хамгаалах , гамшиг хүнд нөхцөл байдалд зүүн хэрэглэхэд их тохиромжтой.
N95 маск
Энэхүү маск нь 0,3 микроноос том тоосонцрыг 95%-ийг шүүж чаддаг. Үүн дотроо тоосонцор, бактери, вирус, агаарын бохирдлыг шүүх зэрэг ордог байна. Энэ маскыг хэрэглэх нь хортой тоосонцор, бохирдлуудаас хамгаалах үр дүнтэй арга учраас Улаанбаатар шиг агаарын бохирдол өндөртэй газар зүүхэд тохиромжтойд тооцогддог.
N99-N100 маск
Энэ 2 маск нь N95 болон N99 маскуудаас илүү өндөр шүүлтүүрийн бүтэцтэй. 99-100% хорт тоосонцоруудыг шүүдэг. Хамгийн хүнд агаарын бохирдлыг нөхцөлд хэрэглэх нь тохиромжтой. Гэхдээ урт хугацаанд зүүхэд амьсгалын замыг тодорхой хэмжээнд хязгаарладаг учир удаан хугацаанд зүүх нь тохиромжгүй.
PM2.5 шүүлтүүртэй бусад маск
Эдгээр маскнууд нь PM2.5 тоосонцор, азотын давхар исэл (NO2) болон сульфурын давхар исэл (SO2) зэрэг хорт хийг шүүж гаргахад нүүрстөрөгчийн шүүлтүүр ашигладаг. Энэ маскны төрлүүдэд шүүлтүүрийг нь сольж болдог маскууд орно. Жишээ нь даавуун шүүлтүүртэй маск ордог.
Маскны битүүмжлэлийг анхаарах
Агаарын бохирдлоос хамгаалах зориулалттай маскууд нь битүүмжлэлийн чанараас хамааран үр дүн гардаг. Битүүмжлэлийн чанар сайн материалаар хийгдсэн маск нь тоосонцор болон бусад хорт бодисыг шүүхэд тусалж чаддаг. Гэхдээ үүн дээр нэмэн анхаарах зүйл нь бид өөрсдөө маск зүүхдээ байн байн доошлуулж, дээшлүүлж зүүхгүй байх хэрэгтэй билээ.
Эх сурвалж: IQAir
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх