Хятадад ууланд авирахдаа “найз” түрээсэлдэг тренд дэлгэрчээ


А.Номин | YOLO.MN
2024-12-10

Сүүлийн үед ууланд авирах хятад иргэд замын турш хамт явах “найз” түрээсэлдэг болжээ.

“Уулын найз” гэсэн хаштаг бүхий бичлэгүүд хятадын цахим сүлжээнд 100 сая гаруй үзэлттэй байна.

Дасгал хөдөлгөөний хорхойтнууд, залуу оюутнууд, тэтгэвэрт гарсан цэргийн хүмүүс хүртэл цахим сүлжээнд өөрсдийн зарыг байршуулдаг аж.

Тэд өөрийн өндөр, ууланд авирах туршлага зэргээ нийтэлдэг бөгөөд хань хэрэгтэй хүмүүс тэднээс сонголт хийн ууланд хамт авирах боломжтой.

Нэг аялал дунджаар 200-600 юань буюу 90-280 мянган төгрөгийн үнэтэй байна. 

“Уулын найзууд” хамт яваа хүмүүстээ оройд гаран гартал нь ядарсан мэдрэмж өгөхгүйн тулд дуу дуулах, онигоо ярих, хөгжим тавих, үүргэвчийг нь барьж өгөх, гараас нь хөтлөх зэргээр үйлчилдэг гэнэ.

20 настай оюутан Чэн амралтын гурван сараараа "уулын найз" хийсэн бөгөөд энэ хугацаанд 20 мянга орчим юань буюу 9 сая гаруй төгрөг олжээ. 

Бараг өдөр бүр, зарим тохиолдолд өдөрт 2-3 удаа ууланд гардаг ч Чэн энэ ажилдаа дуртай гэнэ. Тэрбээр "Уулын найз хийх нь өндөр цалинтайгаас гадна компьютерын урд өдөржин суухаас илүү гадуур чөлөөтэй байх боломж олгодог" гэсэн байна. 

Эх сурвалж: CNN

#найз түрээс #сонин хачин