Та өөртөө хэр анхаардаг вэ? Биеийнхээ эд эс болсон сэтгэл зүйдээ та анхаарч чаддаг уу?
Сүүлийн жилүүдэд манай улс төдийгүй дэлхий нийтийн толгойны өвчин болж буй нэг асуудал бол сэтгэцийн эрүүл мэнд билээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан тооцооллоор дэлхий дээр 450 сая орчим хүн сэтгэц, зан үйлийн эмгэгээр шаналж байна. Энэ тоо жил ирэх тусам өсөх төлөвтэй байгаа юм.
Тус нийтлэлээр дамжуулан бид Монгол Улс болон дэлхийн сэтгэцийн эмгэгийн ойлголт, түгээмэл тохиолдол, өнөөгийн нийгмийн бодит жишээ зэргийг график ашиглан хүргэхээр бэлдлээ.
Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу вэ?
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд “Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлнэ” хэмээн заажээ. Сэтгэцийн эрүүл мэнд нь хүний биеийн эрүүл мэндтэй чухал холбоотой бөгөөд хувь хүний амьдралын чанар, ажлын бүтээмж, нийгмийн харилцаанд нөлөөлдөг гол хүчин зүйл юм.
Сэтгэцийн эмгэгийн асуудлаар тэргүүлж буй улс орнууд
StoryMapJS: ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД
Сэтгэцийн тулгамдсан асуудлууд даамжирсаар сэтгэцийн эмгэг болно
Судалгаагаар монгол хүний дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байдаг аж. Үүнд сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэг, архины болон нойрны хамаарал, архаг ядаргаа зэрэг багтана. Хүнийг сэтгэцийнх нь хувьд
Бухимдал, сэтгэл гутрал, сэтгэл зовнил, нойргүйдэл гэх зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалд орно. Эдгээр бүх сэтгэцийн тулгамдсан асуудлууд нь даамжирсаар сэтгэцийн эмгэг болох бөгөөд эдгэрэхэд цаг хугацаа их зарцуулагдах аж.
Тархи хэт их ачаалах нь сэтгэлийн түгшүүр, хямралаас гадна залуу нас, ажил хөдөлмөр, санхүүгийн асуудалтай салшгүй холбогдоно.
Энэхүү судалгаагаар сэтгэл түгших эмгэг хамгийн их хувийг буюу 18.5 хувийг эзэлж байна. Уг судалгааг үндэслэн сэтгэл түгших, сэтгэцийн асуудалтай тулгарч, эмчлэгдсэн бодит түүхийг хүргэж байна.
Монгол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 9 жилээр богино насалдаг
Монгол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 9,42 жилээр богино насалдаг. Эрэгтэйчүүд эрт нас барах, хөдөлмөрийн чадамжаа алдах, эдийн засгийн хохиролд орох, халдварт өвчнөөр өвдөх гол шалтгаан нь:
Түүнчлэн эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж үздэг.
“Эрчүүдэд тохиолддог сэтгэцийн асуудал нь сэтгэцийн хямрал, сэтгэл түгшилт, бодисын хэрэглээний эмгэг зэрэг нь хамгийн түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэг аж. Нийгэмд эрчүүдийг “хүчтэй байх ёстой, хатуужилтай байх хэрэгтэй” гэсэн хандлага илэрдэг учраас доторх сэтгэлийн асуудлаа ил гаргаж чаддаггүйтэй холбоотой” - Сэтгэл зүйч Цэрэндолгор
Монголчуудын нүдээр сэтгэцийн эрүүл мэнд...
Монголчуудын дунд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал сүүлийн жилүүдэд илүү ихээр хөндөгдөх болсон ч зарим хүмүүс уг ойлголтын талаар хангалттай ойлголтгүй байна. Залуучуудын хувьд сэтгэцийн эрүүл мэнддээ илүү анхаарах болсон. Монголчуудын сэтгэл зүйн одоогийн байдал нь нийгмийн хурц асуудлууд, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэг олон зүйлээс шалтгаалж байдаг.
Өнөөгийн монголын нийгмийн бодит жишээ
Дөрвөн улирал дараалан түгжирч, өвөлдөө утаанд угаартахаас эхлээд нийгмийн асар их стресс дунд амьдарч буй бид сэтгэцийн эмгэгтэй өдөр бүр тулалдсаар байна. Шөнө оройн цагаар гэртээ харих гээд явж буй залуу хосыг машинтай араас нь даган ална хэмээн заналхийлж буй хэдэн залуус, өдрийн цагаар бөөн бөөнөөрөө урсгал сөрөх автомашинууд, 69 настай ээжийгээ зодон амийг нь егүүтгэх охин, зүгээр байгаа муурын зулзагыг модноос дүүжилж тамлан шатаах хүн нэрт араатнууд. Энэ бол Монгол Улсад гарсан бодит жишээнүүд. Гэхдээ эдгээр хүмүүст яг юу нөлөөлж байна вэ?
Нийгэмд болж буй асар их дарамт, стрессээс үүдэн хүний төрөлх зан араншинд өөрчлөлт орж төсөөлөөгүй хэрцгий үйлдэл хийгддэг нь Филип Зимбардогийн Стэнфордын шоронгийн туршилтаар нотлогдсон байдаг. Тус судалгаагаар хүний зан араншин гэнэтийн дарамт, эрх мэдэл, хүчирхийлэлд хүмүүс хэрхэн өөрчлөгдөхийг харуулсан. Туршилтад оролцогчид зарим нь хүчирхийлэгч агрессив зан гаргах, үлдсэн хэсэг нь эрх мэдлийн дарангуйлалд амьдрах гэх мэтээр сэтгэл санаанд нөлөөлжээ.
Хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг байна
Хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг байна гэсэн тоо баримт бий. Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд тэргүүлэх асуудлууд нь:
Монголчуудын сэтгэл зүйн өнөөгийн байдлыг харуулах бас нэгэн жишээг Meta компанийн үүсгэн хөгжүүлсэн Threads аппликейшнаас харж болно. Уг аппликейшин нь мэдээлэл, туршлагаа хуваалцах зориулалттай ч монголчуудын хувьд нэг ёсондоо зовлонгоо тоочих хэрэгсэл болжээ. Эдгээр жишээнүүд нь Монголчуудын сэтгэл зүйн нөхцөл байдал амьдралын олон түвшинд хүндрэлийг үүсгэж байгааг харуулж байна.
ДЭМБ-ын 2023 оны тайланд дэлхий дахинд жил бүр 720 мянга гаруй хүн амиа хорлож нас бардаг гэсэн тооцоо гарчээ. Манай улсын хувьд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2023 оны статистикаар амиа хорлож нас барсан хүний тоо 100 мянган хүн ам тутамд 14.7 байгаа нь сүүлийн арван жилийн дунджаас 0.3 хувиар, өмнөх оноос 1.6 хувиар буурсан гэх тооцоолол байна.
Урьдчилан сэргийлэх аргууд
Тухайн айдас түрүүлж буй дурсамж, үйл явдал, зүйлээс байнга айж сэтгэл түгших эмгэгт хүргэхгүйн тулд мэдрэмжээ бусадтай хуваалцан ярилцах, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх, сөрөг агуулгатай мэдээ мэдээллээс хол байх хэрэгтэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх