Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн талаар сонирхолтой баримтууд


Т. Хулан | YOLO.MN
2025-05-09

Энэ удаа та бүхэндээ ариун цэврийн хэрэгслийн талаарх дэлхий дахин дахь сонирхолтой фактуудыг хүргэж байна.

1.Сарын тэмдгийн ариун цэврийн хэрэглэлийн түүх: Эртний эмэгтэйчүүдийн ухаалаг шийдлүүд

Ариун цэврийн хэрэглэл нь эртний соёл иргэншлээс эхтэй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд өөрсдийн ухаалаг технологийг бүтээж ирсэн. Эртний Египет (MЭӨ 15-р зуун)-д Папирус, зөөлөн хөвөн материал хэрэглэдэг байсан бол Грек (MЭӨ 5-р зуун): Нэхмэл даавууны "тампон"-тэй төстэй зүйл ашигладаг байжээ. Харин Ромын эзэнт гүрэнд ноосоор хийсэн дэвсгэрүүдийг "менструаль сэлбэг" болгон хэрэглэдэг байсан.

2. Анхны худалдаанд гарсан ариун цэврийн хэрэглэл

Жонсон & Жонсон компани 1896 онд дэлхийд анхны зориулалтын нэг удаагийн сарын тэмдгийн хэрэглэл болох "Lister’s Towels"-г худалдаанд гаргаж, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлд хувьсгал хийжээ. Энэхүү шинэ бүтээгдэхүүний онцлог нь цэвэр хөвөн даавуугаар хийгдсэн нэг удаагийн хэрэглээтэй, угааж хэрэглэх шаардлагагүй, нууцлаг савалгаатай (тухайн үеийн нийгмийн хэвшмэл ойлголтоос шалтгаалан) байжээ.

3. Одоогийн алдартай ариун цэврийн хэрэглэлийн суурь

1960-аад онд нэг удаагийн сарын тэмдгийн хэрэглэлтийн технологийн томоохон дэвшил гарч, Kotex, Always зэрэг брэндүүд эмэгтэйчүүдэд илүү аюулгүй, тохиромжтой, ариун цэврийн шийдэл санал болгож эхлэв. Энэхүү шинэ үеийн сэлбэгүүдийн гол шинж чанарууд:

  • Нэг удаагийн хэрэглээ – Угаах, дахин ашиглах шаардлагагүй
  • Наалдах чадвар – Хөдөлгөөнд тохируулан байрладаг
  • Нимгэн, чийг шингээх технологи – Илүү цэвэр, тохь тухтай
  • Хүртээлтэй боломж– Дэлгүүр, супермаркетуудад өргөн тархсан

4. Орчин үеийн сарын тэмдгийн сэлбэгийн технологи: Материал ба инноваци

Сүүлийн 30 жилд сарын тэмдгийн хэрэглэл нь аюулгүй байдал, тохиромжтой байдал, экологийн цэвэр байдлын хувьд эрс шинэчлэлт авчирсан. Орчин үеийн хэрэглэлүүд  нь инженерийн нарийн тооцоолсон бүтэцтэй бөгөөд дараах дэвшилтэт материалуудаар бүтдэг.

1. Чийг шингээх үндсэн давхарга

  • Fluff pulp (Целлюлозон ширхэг): Модны ширхэгт целлюлозоор хийгдсэн, анхны чийг шингээгч материал
  • Superabsorbent Polymer (SAP): 1 грамм нь 30-60 мл шингэнийг шингээдэг нано технологийн полимер
  • Нимгэн гель технологи: SAP нь чийгээ шингээсний дараа гель болон хувирч, урсахгүй байдлыг хангадаг

2. Гаднах бүрхүүл

Нимгэн, агаар нэвтрүүлдэг PE/PP даавуу: Хөлс, чийгийг гадагшлуулж, мөөг, нян үүсэхээс сэргийлдэг

  • Organic cotton (Органик хөвөн): Мэдрэмжтэй арьстай эмэгтэйчүүдэд зориулсан экологийн цэвэр сонголт
  • Био задлагддаг материал: Цаасан бүрхүүлтэй, байгальд шингэдэг материал

3. Наалт, далавчны технологи

  • Hypoallergenic наалт: Арьсанд хор хөнөөлгүй, ямар ч үлдэгдэл үлдээхгүй
  • 3D хэлбэрийн далавч: Хөдөлгөөний үед 0% дуслын алдагдал

Эх сурвалж: Atozfacts

#сонин хачин