Өмнөд Солонгост олон мянган хүн, тэр дундаа дунд эргэм насны эрчүүд ганцаардлын улмаас чимээгүйхэн нас барах тохиолдол элбэг. Тэдний цогцсыг хэдэн өдөр эсвэл хэдэн долоо хоногийн дараа олдог.
Энэ асуудлыг шийдэхээр Сөүл хотын захиргаанаас ирэх таван жилд “хэн ч ганцаардахгүй хот”-ыг бий болгохын тулд 451 тэрбум вон буюу 1.1 их наяд орчим төгрөг зарцуулна гэв.
Долоо хоногийн 24 цагийн турш иргэдэд зөвлөгөө өгч үйлчлэх операторууд, онлайн платформууд, биечлэн очих боломжтой зөвлөгөөний байгууллагыг шийдэх гэнэ.
Энэ талаар Сөүл хотын дарга “Ганцаардал болон тусгаарлагдмал байдал гэдэг зөвхөн хувь хүний асуудал биш, нийгэм хамтаараа шийдэх ёстой зүйл” хэмээн ярьжээ.
Түүнчлэн сэтгэл заслын үйлчилгээ, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх бөгөөд дунд болон ахмад настай иргэдэд хүнс зэргийг бэлтгэн өгөх аж.
Мөн тусламж хэрэгтэй байгаа ганцаараа оршин суудаг хүмүүсийг тусгай “хайлтын систем”-ээр дамжуулан олж, тэднийг спорт, номын клуб гэх мэт гадуур, олон нийтийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцуулахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн жил БНСУ-д ганцаардлын улмаас нас барсан хүний тоо 3661 байсан бөгөөд үүний 86 хувийг эрчүүд эзэлжээ. 2021 оноос хойш энэ тоо нэмэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх