БНХАУ-ын дотооддоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн 10 тоннын даацтай цахилгаан хөдөлгүүрт арилжааны нисэх онгоц CE-25A анхны нисгэгчтэй туршилтын нислэгээ амжилттай хийжээ.
Тус улсын Арилжааны нисэх онгоц үйлдвэрлэлийн корпорац (COMAC)-ын мэдээлснээр уг нислэг бямба гарагт Шаньдун мужийн Биньжоу хотод болсон байна.
Анхны туршилтын нислэгийн үеэр онгоцонд хоёр нисгэгч, нэг нислэгийн туршилтын инженер ажилласан бөгөөд нислэгийн явцад бүх систем хэвийн ажиллаж, гүйцэтгэлийн үзүүлэлтүүд төлөвлөсөн шаардлагыг хангасан гэж мэдээлжээ.
CE-25A онгоцыг голчлон хот хоорондын арилжааны нислэгт ашиглахаар зохион бүтээсэн бөгөөд нийт 19 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Хөөрөх үеийн зөвшөөрөгдөх хамгийн их жин нь 10 тонн юм.
Техникийн үзүүлэлтийн хувьд цагт 300 км хурдтай нисэх, 2,400 метрийн өндөрт зорчих боломжтой бөгөөд нэг удаагийн нислэгээр 400 км хүртэлх зайг туулах хүчин чадалтай аж.
Энэхүү туршилтын нислэг нь БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт арилжааны нисэх онгоц бүтээх салбарын хөгжлийн нэгэн чухал алхам болж байна.
Эх сурвалж: Global Times

852