Үндэсний бичиг соёл, номын өдрүүд- 2026 буюу 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй энэ жилийн номын баяр есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Баярын хүрээнд зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, номын үзэсгэлэн худалдаа, гарын үсэгтэй номын өдөрлөг, уран бичлэгийн үзүүлбэр болон хүүхэд, залууст зориулсан олон талт арга хэмжээ зохион байгуулах юм.
Номын баяр нь үндэсний бичиг соёлоо дээдлэх, уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдыг ойртуулах зорилготойгоор улс орон даяар зохион байгуулагдаж байна.


493






