“Хүний эрх, эрх чөлөө” зурагт хуудас бүтээх уралдаан зарлагдлаа


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-10-18

Их, дээд сургуулийн мэргэжлийн зургийн болон график дизайны ангийн оюутнууд анхаарлаа нааш нь хандуулаарай. “Монголын Эмнести Интернэшнл” болон Монголын шог зураачдын “Шогч Бийр” холбоо хамтран оюутан залуусын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжихээр зурагт хуудас бүтээх уралдааныг зарлалаа.

Зурагт хуудсаар дамжуулан Монгол Улсад тулгамдаж буй хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлуудыг хөндөх, шийдэл санал болгох, олон нийтийг уриалах, хүний эрхийн боловсролыг урлагаар дамжуулан түгээх зорилготой юм.

Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн мэргэжлийн зургийн болон график дизайны ангийн оюутнууд

Сэдэв: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө”, “Тайван замаар хуран цуглах эрх чөлөө”, “Насаар ялгаварлан гадуурхалт”

Тавигдах шаардлага:

  • Оюуны болон зохиогчийн эрхийн хүндэтгэн, хуулбарлахгүй байх
  • Бүтээл нь А3 хэмжээтэй смүк өнгөтэй, pdf өргөтгөлтэй, нягтаршил сайтай байх
  • Компьютер график ашиглан зурагт хуудас бүтээх
  • Гараар зурж бүтээж болно
  • 4-өөс дээш өнгө ашиглахгүй байх
  • Утга санаа товч тодорхой илтгэсэн зуралттай байх
  • Уриа үг товч ашиглаж болно
  • Нэг оюутан хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой

Хүлээн авах хугацаа: Бүтээлийг 2024 оны 11-р сарын 01-ны өдөр хүртэл Tergel.batnyam@amnesty.mn хаягаар хүлээн авна.

Уралдааны шагнал:

  • Нэгдүгээр байр - Өргөмжлөл, 500.000 төгрөг
  • Хоёрдугаар байр - Өргөмжлөл, 300.000 төгрөг
  • Гуравдугаар байр - Өргөмжлөл, 200.000 төгрөг
  • Тусгай байр - Өргөмжлөл 50.000 төгрөг

Уралдааны шаардлага хангасан бүтээлүүдийг 2024 оны 12-р сарын 09-ны өдөр зохион байгуулах “Хүний эрх, эрх чөлөө” зурагт хуудсын үзэсгэлэнд дэлгэх аж.

#Хүний эрх, эрх чөлөө #зурагт хуудас бүтээх уралдаан