Леброн болон хүү Бронни Жэймс нар анх удаа Лейкерсийн улирлын өмнөх тоглолтонд хамтдаа тоглож байна


Т.Онон | YOLO.MN
2024-10-08

Леброн Жэймс болон түүний хүү Бронни нар Ням гарагийн орой Лос Анжелес Лэйкерс багийн Финикстэй хийсэн улирлын өмнөх тоглолтын үеэр анх удаа хамт тоглож, НБА-гийн түүхэнд бичигджээ.

Өмнө нь нэг багт тоглох нь бүү хэл NBA-гийн аль ч тоглолтод нэгэн зэрэг тоглосон аав хүү хоёр байгаагүй юм байна. Жеймсийн гэр бүлийн гайхалтай мөч Броннигийн 20 насны төрсөн өдрөөр тохиолджээ.

Бронни Жэймс тоглолтонд сэлгээгээр орж, хоёрдугаар үеийг эхлүүлж, завсарлагаанаар талбай дээр аавтайгаа нийлэв.

Леброн Жэймс NBA-д рекорд тогтоосон 22 дахь улиралаа эхлүүлж байгаа бол Бронни гэдгээрээ алдартай бага ЛеБрон Жэймс нь  Лэйкерсийн энэ зуны драфтын хоёрдугаар тойргийн сонголтоор тодорсон. Жил гаруйн өмнө зүрхний шигдээсээр өвчлөөд эдгэрсэн Бронни драфтад орж, Лэйкерс багт элсэхээсээ өмнө Өмнөд Калифорнид ердөө ганцхан улирал тоглосон.

Тоглолт аав, хүү Жэймс нарт бүх зүйл тийм ч таатай байсангүй: Бронни хоёр удаа алдаа гаргасан бол Леброн эхний хоёр минутанд дахин нэг бөмбөг алдав. Леброн 3 онооны цохилт хийж бөмбөг оруулаад бөмбөгийг Бронни руу дамжуулсан ч Бронни боломжит бөмбөгийг алджээ.

Хэдийгээр Леброн 12-р сарын сүүлээр 40 нас хүрэх ч NBA-гийн түүхэн дэх энэхүү шилдэг тоглогч нас ахисан ч удаашрахгүй байгаа. Тэрээр хүүтэйгээ хамт NBA-д тоглох мөрөөдлийнхөө талаар олон жилийн турш ярьсан бөгөөд Лэйкерс Бронниг драфтын 55 дахь сонголтоор шүүрэн авснаар үүнийг бодит болгосон.

Леброн Кливленд Кавальерс багийн NBA-ын хоёр дахь улирлын эхэн үедээ ахлах сургуулийнхаа хайрт Саванна Бринсонтой 2004 онд анх удаа эцэг эх болсон. Тэд хүү Брайс, охин Жури гэсэн хоёр хүүхэдтэй болжээ.

Эх сурвалж: AP

#Леброн Жэймс #Бронни Жэймс #NBA