Аравдугаар сард үзэгчдийн хүртээл болох к-драмууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-10-07

Эрч хүч, эв санаа, бүтээлч байдал, урам зоригоор дүүрэн шинэхэн долоо хоногийн мэнд. К-драма сонирхогчдодоо зориулан аравдугаар сард нээлтээ хийх кинонуудыг багцлан хүргэж байна. Энэ сард романтик, инээдмийн, триллер, сэтгэхүйн гээд олон төрлийн кино нээлтээ хийхээр төлөвлөжээ.

“Spice Up Our Love”

Цацагдах өдөр: Аравдугаар сарын 3

Энэ нь “No gain no love” цувралын туслах дүрүүд болох Нам Жа Ён, Кан Ха Жун нарын хайрын түүхийг өгүүлэх бөгөөд ердөө хоёрхон ангитай аж. Тэдний хайрын түүх хэр адал явдалтай байх бол?

“My Merry Marriage”

Цацагдах өдөр: Аравдугаар сарын 7

Гэр бүл салалт, дахин гэрлэлт, ганц бие амьдрал гэх мэт гэрлэлтийн олон талыг илүүтэй харуулах юм.

Maeng Gong Hee бол “Jayce Fashion”-ийн гэрээт дизайнер. Ээжийн хүчирхэг байдал, аавынхаа биеийн тамирын чадварыг өвлөн авсан тэрээр хаана ч гацсан амьд үлдэх зоригтой дайчин эмэгтэй. Харин түүний багын найз Гу Дан Су бол “Jayce Fashion”-ийн даргын ач хүү. Гу Дан Су гадаадад олон жил болсон бөгөөд эмээгийнхээ хүсэлтээр компанийнхаа өв залгамжлагч болохоор Солонгост ирж багын найзтайгаа уулзсанаар үйл явдал өрнөнө.

“Son is Dead”

Цацагдах өдөр: Аравдугаар сарын 8

Тус кино нь CJ ENM-ийн шинэ зохиолчдын бичсэн "O'PENing" богино хэмжээний драмын төслийн нэг хэсэг юм. Үйл явдалд бета туршилтад оролцож, виртуал ертөнцөд хөл тавьж буй Кан Тэ Хван болон виртуал ертөнцөөс хүүгээ хамгаалахаар тэмцэж буй аавын тухай өгүүлэх аж.

“Family by Choice”

Цацагдах өдөр: Аравдугаар сарын 9

Хамгийн анх Хятад улсад “Go Ahead” гэх нэртэйгээр гарч байсан тус киног энэ сард солонгос хувилбараар үзэх нь ээ. Харин өмнө жил манай улсад “Бид Нэг Гэр Бүл” гэх нэрээр олны хүртээл болж байсан билээ.

Ким Сан Ха, Юн Жү Вон, Кан Хае Жүн нар цусан төрлийн холбоогүй ч нэг гэр бүл. Тэднийг Жү Воны аав Жон Жэ, Сан Хагийн аав Дэ Ук нар өсгөсөн бөгөөд хүүхдүүдийн өнгөрсөн дөх зовлон эдгэж, аз жаргалтай амьдарна. Олон жилийн дараа хүүхдүүд нас биед хүрч Сан Ха, Хэ Жүн хоёр төрсөн гэр бүлээ хайж, Жү Вон хоёр аавтайгаа үлдэнэ. Хэсэг хугацааны дараа тэд дахин нэгдэх ч өмнөх шигээ халуун дулаан гэр бүл байсангүй. Тэдний дунд хайр дурлал, гомдолт, үзэн ядалт зэрэг олон асуудал тулгарна.

“Dongjae, The Good or the Bastard”

Цацагдах өдөр: Аравдугаар сарын 10

Со Дун Жэ бол Чонжү дүүргийн прокурор бөгөөд өмнө нь авлига авсан гэж гүтгэгддэг. Ахлах сургуулийн охины хэргээс болж тэрээр илүү аюултай нөхцөл байдалд орно.

“Eccentric Romance”

Цацагдах өдөр: Аравдугаар сарын 10

Тайландаас ирсэн Жэй найз Сон Хунтайгаа уулзахаар Солонгост ирдэг. Тэд их сургуулийн нэг ангийн оюутнууд бөгөөд хичээлийн төгсгөлд бие бялдрын шалгалтад орох ёстой. Сон Хун тогтмол дасгал хийнэ. Харин Жэй тийм их дасгал хийдэггүй учир үргэлж биеийн тамирын зааланд хичээллэдэг. Гэтэл дасгалжуулагч Жин Ук Жэйг сонирхож эхэлснээр найзуудын дунд үл ойлголцол үүсэж, адармаат харилцаа бий болно.

“Doubt”

Цацагдах өдөр: Аравдугаар сарын 11

Жан Тэ Сү бол Солонгосын гэмт хэргийг илрүүлэгч домогт шинжээч. Тэрээр салбартаа анхдагчдийн нэг байсан бөгөөд цагдаагийн байгууллагын үнэмлэхүй хүндэтгэлийн шагналыг авсан эрхэм. Харин түүний гэр бүлийн хувьд Жан Ха Бин гэх ганц охинтой бөгөөд охиноо ганцаараа өсгөдөг. Гэвч нэгэн хүн амины хэрэг дээр ажиллах үедээ охиноо энэ хэрэгт холбоотой болохыг олж мэднэ. Үүнээс болж ажил төрөл, охинтойгоо харилцах харилцаа гээд бүх зүйл бүтэмжгүй болж эхлэх бөгөөд аав нь эцсээ хүртэл охиноо хамгаалахаар хичээж буйгаар үйл явдал өрнөнө.

“Jeongnyeon: The Star is Born”

Цацагдах өдөр: Аравдугаар сарын 12

1950-иад оны үед буюу Солонгосын дайны дараахан Юн Жон Нён ээж Со Ён Рай-н хамт Мокпод хясаа зарж арайхийн амь зууна. Түүний мөрөөдөл бол Сөүлд очиж, баяжихын хажуугаар Гүкгүк театрт жүжигчин болох. Нэгэн өдөр Гүкгүк театрын хамт олон аялан тоглолтоо хийн Сөүлээс Мокпод ирнэ. Тэднийг буцах үед Юн Жон Нён тээшний хэсэгт нууцаар орж, Сөүлд очин тус театрт дадлагажигчаар ажиллаж чаддаг. Тэнд байх хугацаандаа сайн найзтай болох бөгөөд тэдний авьяас өдрөөс өдөрт сайжирсаар тэд найзууд биш дайснууд болно.

“A Virtuous Business”

Цацагдах өдөр: Аравдугаар сарын 12

1992 онд хөдөөгийн Геумже тосгонд дөрвөн эмэгтэй насанд хүрэгчдэд зориулсан бүтээгдэхүүнээ хаалганаас хаалганы хооронд худалдаалж буйгаар үйл явдал өрнөнө. Өөр өөрсдийн гэсэн санхүүгийн бэрхшээлтэй байгаа тэдэнд хийж болох хамгийн боломжит ажил нь л энэ байлаа. Тэд ажлынхаа ачаар санхүүгийн хувьд айдасгүй болж, жинхэнэ нөхөрлөлийг ч олж авна.

“Let Free The Curse of Taekwondo”

Цацагдах өдөр: Аравдугаар сарын 17

Энэ нь таеквондогоор мэргэшсэн оюутан Шин Жу Янг болон спортоо орхих хүсэлтэй Ли До Хи нарын тухай BL драм юм. 18 настайдаа үл ойлголцлоос болж салсан тэд 12 жилийн дараа насанд хүрсэн залуус эргэн нийлдэг. Гэмгүй догдлолоос эхэлсэн мэдрэмжүүд бие биеийнхээ сэтгэлийн шархыг эдгээх гүн хайр болон хувирч байгааг харуулжээ.

“Love in The Big City”

Цацагдах өдөр: Аравдугаар сарын 21

Ижил хүйстэн Го Ён болон шулуун шударга эмэгтэй Ми А хоёр бол нэг өрөөний хамтрагчид. Тэдний тус тусын амьдрал, бүтэлгүй хайр дурлал, хувийн ололт амжилт зэргийг өгүүлнэ.

“Hellbound 2”

Цацагдах өдөр: Аравдугаар сарын 25

“Hellbound” киноны эхний бүлэгт тамын элч нар дэлхий дээр сануулгагүйгээр гарч ирж, хүмүүсийг тамд шийтгэдэг. Харин хоёрдугаар бүлэгт Жүн Жин Сү, Пак Жун Жа нар буцан амилж буйгаар үйл явдал эхэлнэ.

Эх сурвалж: Soompi  

#к-драм #Аравдугаар сарын к-драмууд