“Meta”-ийн М.Закерберг дэлхийд хоёрдугаарт бичигдэх чинээлэг эрхэм боллоо


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2024-10-04

Марк Закербергийн нийт хөрөнгийн хэмжээ 206.2 тэрбум ам.доллар хүрээд байна.

“Meta” компанийн Марк Закерберг Жефф Безосыг гүйцэж, дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн эрэмбэд анх удаагаа хоёрдугаарт бичигдэж эхэллээ.

Анхандаа бүтэлгүйтэх төлөвтэй байсан “MetaVerse” нь сүүлийн саруудад үр өгөөжөө хүртээж эхэлснээр Марк Закербергийн нийт хөрөнгийн хэмжээг 206.2 тэрбум ам.доллар хүргэжээ. Хэдий тийм боловч энэ нь “Tesla”-ийн Илон Маскийн хөрөнгөтэй харьцуулахад бараг 50 тэрбум ам.доллароор бага байгаа юм.

“Meta” энэ оны II улиралд шинжээчдийн төсөөллөөс давсан борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагнаж, мөн хиймэл оюунт чатботуудад зориулагдсан их хэлний модельд төвлөрч ажиллахаа зарласнаас хойш хувьцааны ханш нь 23 хувиар өсөөд байна.

Улмаар пүрэв гарагт “Meta”-ийн нэгж хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрч, 582.77 ам.долларт хаагджээ.

#Марк Закерберг #дэлхийн хамгийн баян