Сансрын нисэгчид яагаад дэлхий дээр газардсаны дараа өөрөө явж чадахгүй хүнээр өргүүлж тусгай сандал дээр суудаг юм бол. Тэгвэл тэр үеийн мэдрэмжийг сансарт нисэхгүйгээр мэдэрч үзэх боломжтой гэвэл гоё уу?
10-р сарын 04-10-ны хооронд “UG Arena”-д зохион байгуулагдах Дэлхийн сансрын 7 хоногт хүрэлцэн ирж энэ мэдрэмжийг мэдрээрэй.
Сансрын нисэгчид удаан хугацаанд сансарт байх үед таталцлын хүчгүй орчинд булчин нь суларч, ясны нягтрал буурдаг. Таталцлын хүч байхгүй орчинд булчин, яс хангалттай ачаалал авч чадахгүй болно. Ингэснээр булчингууд идэвхтэй ажиллах шаардлагагүй, мөн яс ч ачаалал багатай болж нягтрал нь буурдаг.
Сансрын нисэгчид таталцалгүй орчноос дэлхий рүү буцаж ирэх үед бие нь шууд таталцалд дасан зохицож чаддаггүй. Тийм учраас сансрын нисэгчид газардсаныхаа дараа тусгай сандал дээр суун амарч, биеэ аажмаар дасгадаг.
Тэгвэл сансрын нисэгчдийн дэлхий дээр газардах үеийн мэдрэмжийг Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээнд ирээд гравити тестийг туршиж мэдрээрэй.
Хүүхэд залуучуудыг шинжлэх ухаанд дурлуулах, ирээдүйн шинийг санаачлагч бүтээгчдэд урам зориг өгөх зорилготой дэлхийн хамгийн том шинжлэх ухааны арга хэмжээ болох World Space Week 21 аймгийн Unitel HUB-д болон Улаанбаатар хотод 10 сарын 4-10нд 7 хоногийн турш зохион байгуулагдана.
Хаана: UG Arena
Хэзээ: 10 сарын 4-10ны өдрүүдэд 10-20 цаг хүртэл /10ны өдөр 16 цагаас хаана/
Төлбөр: 5000₮
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх