Харах өнцгийн ялгаа бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-09-27

Хүн бүрийн юмсыг харах өнцөг ижил биш. Юмсыг харах өнцгөөс шалтгаалаад асуудал, харилцаа холбоо, аливаа зүйлсэд хандах хандлага гэх мэт олон зүйлд харах өнцөг нөлөөлж байдаг. Жишээ нь та доорх зургаас юуг олж харж байна вэ?

Анх энэхүү зураг нь 1892 онд Германы сэтгүүлд хэвлэгдэж байсан байна. Зураг дээрээс галуу, туулай гэх хоёр амьтныг харж болох юм. Магадгүй өөр зүйлийг чинь зургаас харж болно. Таныг хэрхэн харж байгаагаас шалтгаалаад оптик хоёр өөр дүрсийн аль нэгийг харуулж байгаа хуурмаг дүрс гэсэн үг.

Үүнтэй адилаар бид өөрсдийн харахыг хүссэн зүйлээ л хардаг.  Хийхийг хүссэн зүйлээ хийж, хүсээгүй зүйлдээ хэрхэн дургүй ханддаг билээ үүнтэй л адил зүйл юм. Дахиад нэг зураг харцгаая.

Сэтгэл зүйн судалгаанаас үзэхэд эхний зургийг хүн хэдэн ч янзаар харж дүгнэх боломжтой. Өөдрөг хүн бол шил хагас дүүрэн гэж харах бол гутранги үзэлтэй хүн шил хагас хоосон байна ч гэж харж болно. Эсвэл тухайн зургаас шилэн доторх дүүрээгүй хэсэгт анхаарлаа хандуулах байх. Мөн дийлэнх хэсэг нь шилэнд ус байгаа гэж бодож магадгүй. Гэтэл дотор нь ундаа, ус,  хатуу биет гээд юу ч байсан болно шүү дээ. Нэг зурагнаас  олон ургалч үзэл гарч бид өөр өөр нүдээр хардаг гэдэг нь их сонирхолтой. Тэгвэл бид байгаа зүйлсийг зүгээр л байгаа байдлаар нь харж чаддаг болов уу?

Энэ нь зөвхөн таны обьектив зүйлийг харах өнцөгтэй холбоотой биш юм.  Өдөр тутамдаа бид ямар шийдвэр гаргаж байна,  асуудалд нэг талыг хэт баримталдаг уу, хүмүүстэй яаж харьцах хандлага гэх мэт ихэнх зүйлс маань  харах өнцөгтэй холбоотой.  Хүн бүр өөр өөрийн үзэл бодолтой ч гэсэн аливаа зүйлсийг харах хандлага бидний амьдралд эерэгээр болон сөргөөр нөлөөлж болдог. Жишээ нь:

  • Хүн хоорондын харилцаанд нөлөөлөх
  • Бухимдал, стрессийн хэмжээг зохицуулах
  • Чухал шийдвэр гаргалтууд нөлөөлөх
  • Шинэ санаа оноо бодож олоход нөлөөлөх
  • Сэтгэл санааны тогтвортой байдлыг тэнцвэржүүлэх гэх мэт

Тийм учраас өдөр тутамдаа бүх зүйлсэд шүүлтүүртэй хандаж, юмсыг олон талаас харах өнцөг их чухал юм. “Би” гэх хандлага олширсоор байгаа өнөө үед зөвхөн өөрийн сайн сайхны төлөө биш бусдыг гэх хандлага ч чухал. Тэгвэд харах өнцгөө хэрхэн өргөжүүлж болох вэ?

  • Аливаа зүйлсийг олон талаас нь бодолцож үзэх
  • Хурдан түргэн шийдвэр гаргахгүй байх
  • Тайван, тогтвортой сэтгэл санааг бий болгох
  • Асуудалд бусдын өнцгөөс харж сурах

Ерөнхийдөө харах өнцгийн чадвараа л бид ухаантайгаар хийж чадвал буцаад ирэх нөлөө нь эерэг байж чадна шүү дээ. Ухаантай, чадварлаг залуу таньд амжилт хүсье.

#харах өнцөг