“Тэврэлт”-ийн эрүүл мэндэд үзүүлэх 7 ашиг тус


О.Дорж | YOLO.MN
2024-09-26

Америкийн гэр бүлийн сэтгэл засалч Виржиниа Сатир өдөрт 4 удаа тэврэлдэх нь урт наслахад, 8 удаагийн тэврэлт нь эрүүл мэндэд тун хэрэгтэй  бол 12 тэврэлт нь өсөлт хөгжилтөд хэрэгтэй гэдгийг нотолсон байна.

Чангаар тэврэлдэх нь сэтгэл хөөрлийн байдлыг илтгэх арга юм. Үүгээр хайр, аз жаргал, тэр ч байтугай уйтгар гунигийг илэрхийлэх боломжтой.

Өөрсдийнхөө гараар хэн нэгнийг тэвэрснээр дулаан тухтай мэдрэмж төрдөг. Гэхдээ тийм дулаан мэдрэмжийг авахын тулд тэврэлт шаардлагагүй. Гэсэн ч бидний бие махбод болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд олон ашиг тустай.

Ингээд бид та бүхэнд тэврэлтийн ач холбогдлуудыг хүргэж байна.

1.       Тэврэлт нь дархлааг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Тэврэлт нь стресстэй тэмцэхэд сайн эм болдог.  Гэсэн хэдий ч, энэ нь зөвхөн бие мах бодийн ашиг тустай зүйл биш юм. Карнеги Меллон Их Сургуулийн Питтсбургийн Анагаах Ухааны Их Сургуультай хамтарч хийсэн туршилт, судалгаагаар бусад хүмүүсийг тэврэхэд үзүүлэх нөлөө нь тэдний өвчлөх магадлал бууруулдаг болохыг харуулж байна. Энэхүү туршилтыг нийтлэг ханиадны халдвартай 404 насанд хүрсэн хүмүүсийн дунд явуулсан. Эхлээд тэднийг дараах 2 хэсэгт хувааж, эхний бүлэг хүмүүст хангалттай тэврэлт өгсөн бол, хоёр дахь бүлэг хүмүүсийг тэврэлгүйгээр орхисон байна.

Үр дүн нь тэврүүлсэн хүмүүст ажиглагдсан зүйл нь тэдний сэтгэцийн төвшин сайжирч, сэтгэлийг сэргээж мөн өвчний шинж тэмдгүүд багассан байна.

2.        Тэврэлт нь таны мэдрэлийн системийг сайжруулдаг.

Тэврэх нь ганцаардах мэдрэмжийг бууруулж, дотоод айдастай тэмцэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, мэдрэлийн системийг идэвхжүүлдэг. Нэмж хэлэхэд, бусад хүмүүст хүрч мэдрэх нь тэдний талархал, дэмжлэгийг мэдэрч, улмаар хүний биеийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг.

3.       Тэврэлт нь цусны даралтыг хэвийн байдалд оруулдаг

Хойд Каролинагийн их сургуулийн хийсэн өөр нэг судалгаагаар тэврэлт нь хүний зүрхний эрүүл мэндэд тустай болохыг баталжээ. 200 орчим хүнийг 2 бүлэгт хуваав.

Стрессээс өмнө нэгдүгээр бүлэгт романтик видеог 10 минутын турш үзэж, бие биенийхээ гарыг барьж 20 секундын дараа бие биенээ тэвэрч байв.

Хоёр дахь бүлэгт ямар ч харьцаатай холбоо байхгүй, гэхдээ 10 минутын турш амраад стресст өртөхөөс 20 минутын дараа.

Судалгааны үр дүнгээс харахад эхний бүлэгт цусны даралт буурсан, зүрхний цохилт илүү тогтвортой байгаа нь хүмүүсийн тогтмол тэврэлт, дэмжлэг нь стрессд тэсвэртэй, зүрх судасны эрүүл мэндэд тустай гэсэн үг юм.

Стрессд орохоос өмнө, нэгдүгээр бүлэг хүмүүст романтик видеог 10 минутын турш үзүүлэхэд бие биенийхээ гарыг барьж, 20 секүндын дараа бие биенээ тэврэв. Хоёрдох бүлэг хүмүүс хоорондоо ямар нэгэн холбоогүй ч тэднийг стрессд өртөхөөс 20 минутын өмнө 10 минут амраав.

Судалгааны үр дүнгээс харахад эхний бүлэг хүмүүст цусны даралт буурсан, зүрхний цохилт илүү тогтвортой болсон зэрэг шинж тэмдгүүд илэрчээ. Тэгэхээр тэврэлт нь стрессдхээс хамгаалдаг, зүрх судалсны эрүүл мэндэд тустай гэсэн дүгнэлтийг гаргажээ.

4.       Тэврэлт нь таныг илүү аз жаргалтай болгодог.


Окситоцин бол өөрийгөө аз жаргалтай байлгах болон бусадтай холбож өгөх үүрэгтэй даавар юм. Ихэнхдээ бид “хайрын гормон” (cuddle hormone)гэж нэрлэдэг. Учир нь бид бусдыг хүрж мэдрэх болон тэврэхэд уг гормон ихэсдэг байна.  Энэ даавар нь эмэгтэйчүүдэд, ялангуяа тэврэлт тогтмол авдаг хүмүүст хүчтэй нөлөө үзүүлдэг.

5.       Тэврэлт нь өвдөлтийг намдаадаг.

Нью Йоркийн их сургуулийн хийсэн судалгаагаар бие биендээ хүрэлцэх зарим хэлбэр нь өвдөлтийг намдаахад тусалдаг болохыг тогтоожээ. Туршилтаар фибромиалгиа синдромтой хүмүүст Therapeutic touch буюу эмчилгээний мэдрэгч нь тэдэнд өвдөлтийг бага мэдрүүлж байсан байна. Оролцогчид уг мэдрэгчтэй эмчилгээний 6-р үе дээр тэдний биеийн байдал сайжирсан гэж мэдэгдэв. Тэврэх нь хүрэлцэх хэлбэрийн нэг мөн тул өвдөлтийг бууруулахад хувь нэмэр оруулдаг.

6.       Тэврэлт нь ядрах мэдрэмжийг багасгадаг

“Тэврэхийн утга : Мэндлэх зан үйлээс эхлээд хүрэхийн утга учир” гэсэн судалгаанд Лена Форселл, Жан Астром нар богино хугацааны буюу 10 секундийн тэврэлт нь бидэнд олон ач тус, давуу талтайг тогтоожээ. Мөн тэд тэврэлт нь ядаргаа тайлахаас гадна хүний сэтгэл зүйн байдалд хувь нэмрээ оруулдаг гэж онцолжээ.

7.       Тэврэлт нь нийгмийн дарамтыг бууруулдаг


Өмнө дурдсанчлан окситоцины ачаар тэврэлт нь нийгмийн сэтгэлийн түгшүүртэй тэмцэхэд тусалдаг. Шинэ үдэшлэгт гарахдаа ойр дотнын хүнээ тэвэрч үзээрэй, та өөртөө хэр итгэлтэй, амархан, нөхөрсөг болж байгаагаа мэдрэх болно. Энэ бүхэн окситоцин нь эерэгээр сэтгэж, дэлхий ертөнцөд илүү эерэг хандлагатай болоход нөлөөлдөгтэй холбоотой юм.

Энэ мэдээг уншиж буй бүхэн хажууд байгаа хайртай хүмүүсээ тэвэрч тэдэнд халуун дулаан ур амьсгалыг бэлэглээрэй.

#тэврэлт