Өглөө гарахад л нар дээр хөөрчихсөн байдаг сан. Нэг мэдэхнээ намар болчихжээ. Бүүдгэр, саарал тэнгэр угтлаа. Сургууль руугаа алхаж яваад л урт гэгч нь санаа алдах хэр нь юунд гуниглаад байгаагаа ойлгохгүй яваа над шиг хүмүүс байна уу? Сэрүүхэн салхи үлээж үсийг минь илбээд л, зунжин ногоорон байсан модод гундаад нэг хоёроор унах навчис нь гутлын минь тоосыг аваад зугтаах шиг. Өдрийг эрч хүчтэй эхлүүлэх хэрэгтэй гэж бодоод Blackpink-ийн Shut down-г сонсохоор эхлүүлсэн ч энэ өдрийн mood лав La campanella биш аж. Гунигтай үедээ хүчээр цоглог хэмнэлтэй дуу сонсох нь улам стрессдүүлдэг гэж уншсанаа санаад хааяа нэг хөнгөн гунигт автахаараа сонсдог дуунуудаа сөхлөө. Тийм байж. Яг энэ л байж. Ээлж дараалуулаад сонссон, уйлаад очиход энгэртээ наагаад энхрийлдэг нэгэн шиг санагдах аж. Ингээд Playlist-д тань салхи оруулах “Намар” mood дуунуудаас санал болгоё.
OFFONOFF - Cigarette (Feat. Tablo & MISO)
Mr.Kitty - After Dark
Apocalypse - Cigarettes After Sex
the 1975 - somebody else
검정치마(The Black Skirts) - 'EVERYTHING'
Dreamgirl - Teenage Blue
Nothing's Gonna Hurt You Baby - Cigarettes After Sex
girl in red - we fell in love in october
Pompeya - 90
Bahamas - All I've Ever Known
Mariya Takeuchi - Plastic Love
Daft Punk | Something About Us | Pomplamoose
HYUKOH(혁오) - TOMBOY
Keane - Everybody's Changing
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх